Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Оросын эрдэмтэд Шүрэнгийн УЦС- ын уршгийг тооцоолж байна

  admin 2016-09-15 1008

Шүрэнгийн усан цахилгаан станц олон улсад маргаан дагуулсаар байна. Усан цахилгаан станц барих шаардлагатайг Монгол улс баталж байх зуур, Оросын эрдэмтэд эсрэг нотолгоо хайж байгаа тухай хойд хөршийн “Ньюс Бабр” цахим хуудсанд нийтэлжээ. Эрхүүгийн эрдэмтэд Шүрэнгийн усан цахилгаан станцын уршгийг тооцоолж байна

Эрхүүгийн шинжлэх ухааны хүрээлэн өнгөрсөн сард ОХУ-ын Байгаль орчны яамнаас зарласан уралдаанд түрүүлжээ. Байгаль далайн цорын ганц эх ундарга Сэлэнгэ мөрний экологид  усан цахилгаан станц баривал ямар хор уршиг учрах талаарх судалгаагаа хүрээлэн үргэлжлүүлэх боломжтой болж, энэ судалгаанд салбар яамнаас 18 сая рублийн санхүүжилт олгосон байна.

Судалгааны ажил хоёр үе шаттай явагдана. Эхний ээлжинд мөрний усны чанарын судалгаа явуулна. Харин хоёр дахь шатанд усан цахилгаан станц эко системд хэрхэн нөлөөлөхийг судална. Судалгааны ажил 2017 оны 11-р сард дуусах юм байна. Эрхүү муж болон Улаан-Үүд хотын  судалгааны хүрээлэнгүүд энэ ажилд оролцох нь ээ.

Судалгаанд Монголын эрдэмтдийг ч оролцуулахгүй бол болохгүй. Монголын талд санал хүргүүлсэн. ЮНЕСКО-гийн дэлхийн өв соёлыг хамгаалах сан Монгол улсын Шүрэнгийн УЦС-ын санаачилгыг дэмжээгүй. Энэ оны 7-р сард Стамбулд болсон 40-р чуулганаар, төслийг хэлэлцээд дэлхийн цэнгэг усны ундарга Байгаль далайн экологийн системд хор учруулж болзошгүй гэж шийдвэрлэжээ. Дэлхийн банк болон Хятад улс төслийн санхүүжилтийг царцаагаад байгаа. Монгол, Орос улс зөвшилцөлд хүрсний дараа санхүүжилтийг сэргээнэ гэж “ньюс бабр” мэдээлжээ. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө