Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Монголын уул уурхайн салбарын үнэ цэнэ унасаар байна

  admin 2016-09-15 813

Монголын уул уурхайн салбарын үнэ цэнэ олон улсад унасаар байна. Монголын томоохон уул уурхайн компанийн нэг “Эрдэнэт майнинг” корпорацийн хөрөнгийг царцаах шийдвэрийг Лондоны шүүх өнгөрсөн долоо хоногт гаргасан. Энэ мэдээ Монгол улсын уул уурхайн салбарт хүнд цохилт үзүүллээ гэж “майнинг журнал” цахим хуудсанд нийтэлжээ.

Лондон хотын шүүхээс “Эрдэнэт майнинг” корпорацийн Их Британийн худалдааны 12 байгууллага, банкуудад байгаа 7 сая 115 мянган доллараас гадна, 637 мянга 818 фунт стирлингийн хөрөнгийг царцаахаар шийдвэрлэжээ. “Эрдэнэт Майнинг” корпораци 2009 онд Швейцарын “MRI Trading AG” компанитай гэрээ байгуулж, 40 мянган тонн зэсийн баяжмал нийлүүлэхээр тохиролцсон ч, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс маргаан үүсчээ. Хоёр компани хооронд сунжирсан маргааныг шийдвэрлэж, Монголын компани өр төлбөрөө барагдуулах хүртэл хөрөнгийг царцаасан хэвээр байх нь ээ. Түүнчлэн “Эрдэнэт Майнинг”-ийг Лондон зах зээлд зэс болон бусад металл борлуулахыг ч хоригложээ. Эрдэнэтийн овоо ордоос зэс, молибден олборлох үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэт Майнинг” компани 100 хувь төрийн мэдэлд шилжсэн гэдгийг олон улсын уурхайн тэргүүлэх “майнинг жоурнал” цахим хуудсанд нийтэлжээ. 

www.mining-journal.com

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө