Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Тайванийг “МЕРАНТИ” хар шуурга дайрлаа

  Б.Оюун 2016-09-15 776

Тайванийн арлуудын ойролцоо “Меранти” хар шуурга өнгөрлөө. Хар шуурга Тайванийн өмнөх болон зүүн эргийн нутгаар хүчтэй салхи, аадар бороо дагуулсан байна.

Тайванийн өмнөд хэсэгт байрлах Хёнчун суурингаас урагшаа 30 км зайд хар шуурга өнгөрсөн байна. Хар шуурга 263 км/цагийн хурдтай шуурчээ. Ингэснээр Тайванийн арлыг сүүлийн 120 жилд дайрсан хамгийн хүчтэй хар шуурга гэдгийг орон нутгийн мэргэжилтнүүд тэмдэглэлээ.

Өнөөдөртөө Тайванийн уулархаг нутгаар 800 мм хүртэлх хур тунадас орохыг мэргэжилтнүүд урьдчилан анхааруулж, үерийн бүсээс 1500 хүнийг нүүлгэх ажил явагдаж байна. Филиппины арлуудын эргийн ойролцоо байрлаж байгаа өөр нэг хар шуурга энэ долоо хоногийн сүүлчээр Тайванийг дайрах төлөвтэй байна. “Малакас” тропикийн салхи 16-17-ны өдрүүдэд Тайванийн эрэг хавиар шуурах нь ээ. 

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө