Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Дональд Трампын аминд халдахыг завджээ

  Б.Баяржаргал 2016-09-14 1309

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас өрсөлдөж байгаа тэрбумтан Дональд Трампын аминд халдахыг завджээ. Энэ хэрэгт Британийн иргэн Майкл Сэндфордыг буруутган шалгасан. Гэмт этгээд хэргээ хүлээсэн байна.

 

Майкл Сэндфордыг сонгуулийн төлөвлөгөөт арга хэмжээг тасалдуулж, хууль бус зэвсэг эзэмшихийг санаархсанд буруутгажээ. Сэндфорд өөрийнх нь эсрэг үүсгэсэн хэргийг хүлээн зөвшөөрсөн. Цагдаагийн байгууллагатай зөвшилцсөн, улмаар хүний амь насанд санаатай халдахыг завдсан хэргээс мултарч, арай хөнгөн ял шийтгэл авах бололтой. Сэндфордод анхлан 20 жилийн ял төлөвлөөд байсан ч, гэм буруугаа хүлээснээр, 1,5 – 2 жилийн ял оноох нь ээ. Ялын тогтоолыг ирэх 12-р сард танилцуулах юм байна.

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө