Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Хиллари Клинтон пүрэв гарагаас сонгуулийн ажилдаа эргэн орно

  Б.Баяржаргал 2016-09-14 557

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдөж байгаа Хиллари Клинтоны биеийн байдал дээрдэж байгаа гэнэ. Сонгуулийн өмнөх кампанит ажилаа зогсоож магадгүй гэх мэдээллийг няцаалаа. Хатагтай Клинтон пүрэв гарагаас сонгуулийн ажилдаа эргэн орох нь ээ.

 

Өнгөрсөн баасан гарагт эмч нар Хиллари Клинтонд уушгины үрэвсэл гэсэн онош тавьж, антибиотикийн эмчилгээ бичиж өгсөн. Харин ням гарагт 9-р сарын 11-ний халдлагад өртөгсдийн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээн дээр Хиллари Клинтоны бие тавгүйрхэж, хөл дээрээ тогтож чадахаа байжээ. Бие хамгаалагчид нь түшиж, автомашинд суулгасан байна. Зарим хэвлэл Клинтоныг ухаан алдсан гэж мэдээлсэн. Хэт их ачааллын улмаас Клинтон сульдсан. Эрчимт эмчилгээ хийж байгаа, биеийн байдал нь дээрдсэн тухай бие төлөөлөгчид нь мэдээллээ. Хэвлэлээр Клинтон сонгуулийн кампанит ажлаа зогсоож, оронд нь Ардчилсан нам Клинтонд ялагдсан Берни Сандерсыг нэр дэвшүүлнэ гэх цуурхал тархаад байсан юм. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө