Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Оросын мэргэжилтнүүд кибер хадлага үйлдэж, Америк тамирчдын сэргээш хэрэглэсэн тухай нууц мэдээллийг олонд дэлгэсэн байна

  Б.Баяржаргал 2016-09-14 692

Дэлхийн сэргээшийн эсрэг агентлаг хакеруудын халдлагад өртжээ. Оросын мэргэжилтнүүд кибер хадлага үйлдэж, Америк тамирчдын сэргээш хэрэглэсэн тухай нууц мэдээллийг олонд дэлгэсэн байна. Цаашид шуугиан тарих олон мэдээлэл дэлгэхээ ч зарлажээ.

 

“Fancy Bear” гэх хакерын бүлэглэл халдлага үйлдсэн байна. Тамирчдын хувийн мэдээлэл, эрүүл мэндийн тухай мэдээллийг ч өөрийнх болгосон байна. Тус хакерын бүлэглэл эгч дүү Уильямс сэргээш хэрэглэдэг байсан, үүнийг нь Дэлхийн сэргээшийн эсрэг агентлаг зөвшөөрч, маш чандлан нууцалдаг байсан. “Рио-2016” олимпоос 4 алт, 1 хүрэл медаль хүртээд байгаа Америкийн гимнастикч Симонэ Байлз ч сэргээш хэрэглэсэн гэж хакерууд мэдээлэл түгээсэн байна.

Дэлхийн сэргээлийн эсрэг агентлаг тус кибер халдлагыг агентлагийн нэр хүндэд халдсан, дэлхийн сэргээшийн эсрэг тогтолцоонд заналхийлсэн үйлдэл гэж дүгнэлээ. Харин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков – тус халдлагад Москва ямар нэгэн буруугүй гэж мэдэгджээ. “Fancy Bear” гэх хакерын бүлэглэлийг АНУ-ын Ардчилсан намын цахим сүлжээнд халдсанд өмнө нь буруутгаж, тус бүлэглэлийн ард ОХУ-ын Тагнуулын удирдлагын төвийн Ерөнхий штаб байгаа гэсэн мэдээлэл ч цацагдсан. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө