Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Освенцимын хорих лагерийн 95 настай эмчийг Германд шүүж байна

  Б.Оюун 2016-09-14 2820

Дэлхийн 2-р дайны он жилүүдэд Освенцимын хорих лагерьт эмчээр ажиллаж байсан Губерт Зафкег Германд нацизмын хэргээр шүүхээр болжээ. СС-ийн эмнэлгийн ажилтан асан Зафкег Освенцим хорих лагерьт 1944 оны 8-9-р сарын хооронд нийтдээ 3,681 хүний аминд халдсан хэргээр шүүхийн хариуцлагад татаж байгаа юм.  

 Губерт Зафке нь энэ жил 95 настай гэнэ. Түүнийг нацизмын дэглэмийн үед цэрэг дайны хоригдлуудын эсрэг ажиллаж, олон хүний аминд хүрсэнд буруутгаж байна. Зафкег шүүх ажиллагаа Германы зүүн хойд хэсгийн Ной-бранденбург хотод эхэлжээ. Шүүх үйл явц сэжигтний эрүүл мэндийн байдлаас шалтгаалан 3 удаа хойшлогдож байжээ. Сэжигтний өмгөөлөгчид Зафкег нас дээр гарсан учраас хэрэг хүлээх чадваргүй гэж нотлохыг оролдож байгаа ч яллагч тал түүнийг Освенцимын хорих лагерьт ажиллаж байхдаа үхлийн камерын хийг ажиллуулж, эмэгтэй хоригдлуудаас цусыг нь юүлж байсан хэрэгт буруутай гэдгийг нь нотлохыг оролдож байгаа юм.

Тэгвэл сэжигтэн түүнд тулгаад байгаа хэрэгт гэм буруугүй гэдгээ мэдэгдэн, тэрээр хорих лагерьт ажиллаж байхдаа СС-ийн шархадсан цэргүүдийг л эмчлэх үүрэгтэй байсан гэж байгаа юм. Өнгөрсөн 6-р сард Германы шүүх Освенцимын хорих лагерьт ажиллаж байсан 94 настай Райнхольд Ханнингийг 170 мянган хүний аминд буруутган шүүж, 5 жилийн ял оноосон бол өнгөрсөн жилийн 7-р сард 94 настай Освенцимын нягтлангаар ажиллаж байсан Оскар Гренингд холбогдох хэргийг шүүж 4 жилийн хорих ял оноож байжээ

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө