Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Дональд Трамп эрүүл мэндийнхээ талаар дэлгэрэнгүй мэдээлэл дэлгэнэ

  Б.Оюун 2016-09-14 697

Хиллари Клинтоны өрсөлдөгч Бүгд Найрамдах намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Дональд Трамп өөрийн эрүүл мэндийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг олон нийтэд дэлгэнэ гэдгээ мэдэгджээ. Тэрээр энэ талаар Фокс Ньюз телевизэд өгсөн ярилцлагадаа дурьдсан байна.

АНУ-ын ерөнхийлөгчийн энэ удаагийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байгаа гол хоёр нэр дэвшигч Цагаан ордны суудлын төлөө өрсөлдөж байгаа хамгийн ахмад настай нэр дэвшигчид гэж тооцогдож байгаа. Хиллари Клинтон 68-тай бол Дональд Трамп энэ жил 70 настай. Тиймдээ ч Клинтон саяхны олон нийтийн арга хэмжээн дээр биеийн байдал нь тавгүйрхэн, ухаан алдан унасан явдал сонгогч олны дунд түүний эрүүл мэндийн байдалтай холбоотойгоор болгоомжлол үүсэхэд хүргэсэн. Ийнхүү иргэд сонгогчид нэр дэвшигчдийн эрүүл мэндийн байдалд санаа зовинож байгаа нь өнөөдөр олон нийтийн анхаарлыг татсан гол сэдэв болоод байна.

Тиймдээ ч Трамп сонгогчдоо тайвшруулахын тулд өөрийн эрүүл мэндийн байдлын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, эмч нарын дүгнэлтийг дэлгэхээр болжээ. Трамп ердөө өнгөрсөн долоо хоногт эмнэлгийн бүрэн үзлэг шинжилгээнд хамрагдсан учраас тэрхүү эмнэлгийн дүгнэлтээ олонд дэлгэхэд бэлэн гэжээ.  

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө