Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

АНУ, Хойд Солонгосын хил рүү стратегийн бөмбөгдөгч онгоц илгээжээ

  Б.Оюун 2016-09-14 1973

АНУ, Хойд Солонгосын эсрэг хоригоо чангатгахтай зэрэгцэн Вашингтон энэ улсын хил рүү стратегийн хоёр өндөр хурдны бөмбөгдөгч Б-1 онгоцоо илгээсэн талаар Ройтерс мэдээлж байна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Америкийн стратегийн хоёр бөмбөгдөгч онгоц Өмнөд Солонгосын агаарын орон зай дээгүүр нислэг үйлдэн, Хойд Солонгосын хилээс 100 км-ийн зайтай нисч өнгөрчээ.

Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулж байгаагаар цэргийн нисэх онгоцнууд Өмнөд Солонгосыг дэмжих  зорилгоор дээрх нислэгийг үйлдсэн байна. Хойд Солонгосын хилийн ойролцоо нислэг үйлдсэн стратегийн бөмбөгдөгч онгоцнууд нь Номхон далай дахь Гуам арал дээрх цэргийн баазад байрладаг гэнэ. Америкийн цэргийн онгоцнууд замдаа нэг ч удаа газардалгүйгээр Өмнөд Солонгосын агаарын зайд нислэг үйлдсэн байна. Пхеньяны эрх баригчид Америкийн энэ мэтчилэн дайсагнасан үйлдлээс шалтгаалан тэд цөмийн хөтөлбөрөө боловсруулж байгаа гэж мэдэгджээ. Тэгвэл энэ хооронд Өмнөд Солонгосын засгийн газар дахь эх сурвалж Хойд хөрш нь ээлжит цөмийн зэвсгийн туршилтандаа бэлтгэж байгаа талаар мэдээлсэн байна. Энэ мэдэгдлийг Сөүл, Хойд Солонгосын цөмийн полигон байрлаж байгаа газрын аэрофото зургийг шинжлэн хийжээ. Энэ сарын 9-нд Хойд Солонгосын тал цөмийн зэвсгийн 5 дахь буюу хамгийн хүчтэй туршилтаа явуулсан юм. Харин энэ туршилтаас өмнө энэ оны 1/6-нд мөн цөмийн зэвсгийн туршилт явуулж, НҮБ, Пхеньяны эсрэг хоригооо чангатгаж байжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө