Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ХИЛЛАРИ КЛИНТОНЫ БИЕИЙН БАЙДАЛ ДЭЭРДСЭН ТАЛААР МЭДЭЭЛЖ БАЙНА

  Б.Оюун 2016-09-13 851

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдөж байгаа Хиллари Клинтон өвчний улмаас Калифорни мужид хийхээр төлөвлөж байсан сонгуулийн айлчлалаа хойшлуулжээ. Хатагтай Клинтоны биеийн байдал сүүлийн үед муудаж, эмч нар түүнд уушигны үрэвсэл гэсэн онош тавиад байгаа юм.

Хиллари Клинтоны биеийн байдал 9/11-ний террорист халдлагын ойд зориулсан хүндэтгэлийн арга хэмжээн дээр гэнэт муудсан юм. Клинтоны хэвлэлийн албаныхан нэр дэвшигчээ наранд халснаас дотор нь муухайрсан гэж байсан ч сүүлд эмч нар түүнийг уушигны үрэвсэл болсныг нь тогтоожээ. Нью Йоркод болсон 11-ний халдлагын ойд зориулсан хүндэтгэлийн арга хэмжээний дараа Хиллари Клинтон биеэ даан машинд сууж чадалгүй, туслахуудаараа дэмнүүлэн сууж байгаа бичлэг тавигдсан юм. Энэ явдлаас хэдэн цагийн дараа Клинтон дахин олны нүдэнд ил гарч, биеийн байдал нь дээрдсэн талаар мэдэгджээ.

Гэсэн хэдий ч Америкийн хэвлэлүүд 68 настай Хиллари Клинтоны хувьд эрүүл мэнддээ анхаарал тавьж, хэт ядаргаанд орж сульдахаас сэргийлэхгүй бол сонгуулийн компанид ажил нь тасалдаж болзошгүй талаар бичиж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө