Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ХИЛЛАРИ КЛИНТОНД “УУШГИНЫ ҮРЭВСЭЛ” ГЭСЭН ОНОШ ТАВЬЖЭЭ

  Б.Оюун 2016-09-12 847

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтон олон нийтийн арга хэмжээн дээр ухаан алджээ. Баасан гарагт эмч нар түүнд “уушгины үрэвсэл” гэсэн онош тавьсан. Харин ням гарагт 9-р сарын 11-ний халдлагад өртөгсдийн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээн дээр хатагтай Клинтон ухаан алдсан байна.

Клинтоны хувийн эмч Лиса Бардакийн хэлснээр, баасан гарагт Клинтоны оношийг тогтоож, антибиотикийн эмчилгээ бичиж өгчээ. Ням гарагт олон нийтийн арга хэмжээн дээр ухаан алдсан явдлыг харин биед нь ус дутагдсанаас болсон гэж хувийн эмч нь тайлбарлалаа.  Олон нийтийн сүлжээнд цацагдсан видео бичлэгээс Хиллари Клинтоны бие тааруу, хөл дээрээ тогтож чадахгүй, бие хамгаалагчид нь машинд өргөж суулгаж байгааг харж болно. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн биеийн байдал дээрдсэн, сайн байгаа гэсэн мэдээллийг Ардчилсан намаас өглөө. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп өмнө нь нэг бус удаа Хиллари Клинтоны биеийн байдалд санаа зовниж байгаагаа илэрхийлсэн. Клинтоны эсрэг цуурхал тараасанд Ардчилсан нам Трампыг буруутгасан. Хиллари Клинтон 2012 онд цусны бүлэн авахуулах мэс засалд орсон. Мэс заслын дараа бүрэн сэргэсэн, Ерөнхийлөгчийн ажил үүрэг гүйцэтгэх бүрэн чадвартай гэж хувийн эмч Лиса Бардак нь өнгөрсөн сард мэдэгджээ. “Вашингтон пост” – Хиллари Клинтоны биеийн байдал сонгуулийн өмнөх кампанит ажилд нь саад учруулж магадгүй гэж бичсэн байна. Харин “Ассошиэйтэд пресс” – өчигдөр Нью-Йорк хотод бүгчим, чийглэг байсан. Цаг агаарын байдал нөлөөлсөн байж болзошгүй гэж нийтэлжээ. Клинтон сонгуулийн кампанит ажлаа төлөвлөгөөний дагуу үргэлжлүүлнэ. Лхагва гарагт Лас-Вегаст Эллен ДеЖенересын шоунд оролцох юм байна.

Шинжээчид Хиллари Клинтоны биеийн байдалтай холбоотой мэдээлэл сонгуулийн кампанит ажлын эцсийн мөчид болж байгаа нь таагүй үр дүн дагуулж болзошгүй гэж харж байна. Магадгүй Ардчилсан намын хувьд бага зэргийн таагүй мэдээ төдийгөөр өнгөрч, цаашид Хиллари Клинтоны үг үйлдэл бүр олон нийтийн анхаарлын төвд байхыг ч зарим шинжээч үгүйсгэхгүй байна.

BBC агентлагийн шинжээчийн тэмдэглэснээр,  эцэг Жорж Буш Японы Ерөнхий сайдтай уулзах үеэр, дотор нь эвгүйрхэж байсан.  Бага Жорж Буш – Цагаан Ордонд ухаан алдаж байсан. Франклин Рузвельт өвчнөө нууж байсан. Харин Жон Кеннеди нурууныхаа өвчний талаар  хэзээ ч олон нийтэд мэдээлж байгаагүй. Эдгээр эрчүүд болон Хиллари Клинтоны хоорондох ялгаа нь Хиллари Клинтоны биеийн байдал сонгуулийн өмнөх кампанит ажил шувтрахын өмнө болсноороо онцлогтой. Клинтон 68 настай, Трамп 70 настай. Аль нь ч сонгогдсон АНУ-ын түүхэн дэх хамгийн өндөр настай Цагаан ордны тэргүүн болно. АНУ-ын 40 дэх Ерөнхийлөгч Рональд Рейганы амжилтыг гүйцнэ. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө