Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

СӨҮЛ: Дахин өдөөн хатгасан үйлдэл гаргавал Пхеняныг газрын хөрснөөс арчина

  Б.Оюун 2016-09-12 2528

Сөүл Пхеньяныг газрын хөрснөөс арчихад бэлэн. Цөмийн цохилт өгөхөөр бэлтгэж байгаа ямарваа нэгэн үйлдэл гаргавал, Сөүл төлөвлөгөөгөө хэрэгжүүлнэ гэж Өмнөд Солонгосын зэвсэгт хүчнээс мэдээлжээ. Өмнөд Солонгосын “Ёнхап” агентлагийн дамжуулснаар, Сөүл Пхеньяныг бөмбөгдөх төлөвлөгөө аль хэдийнэ боловсруулжээ.

Баасан гарагт Умард Солонгос улс цөмийн туршилт хийж. Бямба гарагт амжилттай болсноо зарласан. Сөүл хариуд нь ням гарагт Пхеньяныг устгах төлөвлөө болосвруулснаа олон нийтэд мэдээллээ. “БНАСАУ-ын удирдлага нуугдаж, хорогдож байж болох бүх л байршлыг судалж, тогтоосон. Тэдгээр байрлалд баллистик пуужингаар цохилт өгнө” гэж Өмнөд Солонгосын зэвсэгт хүчний командлал мэдэгджээ. Ямартай ч Умард Солонгос улс өмнөдөд цөмийн цохилт өгөх гэж байгаа шинж тэмдэг илэрвэл, Пхеньяныг газрын хөрснөөс арчих болно гэдгийг анхаарууллаа. Өмнөд Солонгос улсад 300, 500 болон 1000 км тусгалтай баллистик пуужин бий гэдгийг ч танилцууллаа. "Ёнхап” агентлагийн дамжуулснаар, Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яаманд Умард Солонгосын зэвсэгт хүчний командлалыг устгах тусгай хэлтэс байгуулагдсан байна.  

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө