Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

НЬЮ ЙОРКИЙН ЗАГВАРЫН ҮЗҮҮЛБЭРТ ХҮЧИРХИЙЛЛИЙН ЗОЛИОС БОЛСОН ЭНЭТХЭГ БҮСГҮЙ ОРОЛЦОНО

  Б.Оюун 2016-09-09 5255

Америкийн Нью Йорк хотноо эхэлж байгаа загварын долоо хоногийн үеэр бусдын балмад халдлагын золиос болж нүүрэндээ хүчил цацуулан түлэгдсэн Энэтхэг бүсгүй тайзнаа гарч загвар үзүүлнэ.

 Энэтхэгт эмэгтэйчүүд бүсгүйчүүдийн нүүр лүү нь хүчил цацаж хохироодог хэрэг их гарах болсон юм. Решма Куреши гэх бүсгүй ч мөн адил хадам ахынхаа дарамтаас зугтан, улмаар түүний балмад үйлдлийн хохирогч болжээ. Тэгвэл тэрээр нүүрэндээ гэмтэл сорви авсан ч зориг зүрхээ гээлгүй, гэмт хэргийн золиос болсон эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалан дуу хоолойгоо илэрхийлэх болжээ. Түүнийг дэмжиж Нью Йоркийн загварын тайзнаа алхан загвар өмсөх эрх олгосон байна. Өмнө нь Нью Йоркийн загварын тайзнаа дауны синдромтой охин алхаж, олон нийтэд тэрхүү өвчний мөн чанарыг таниулж, гадуурхан ялгаварлах үзлээс сэргийлэх алхам хийж байсан юм

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө