Холливудын жүжигчин Анжелина Жоли Английн нийслэл Лондон хотноо болсон НҮБ-ын тусгай хуралдаанд оролцжээ. Лондонд НҮБ-ын гишүүн орнуудын батлан хамгаалах салбарын албаны төлөөлөгчдийн уулзалт болсон байна.
Лондоны уулзалтан дээр НҮБ-ын гишүүн орнууд даян дэлхийд энхтайван байдал тогтоож, энхийн үйл явцыг дэмжихийн тулд явуулж байгаа энхийг сахиулах ажиллагааны үр дүн, нөлөөний асуудлаар хэлэлцжээ. Анжелина Жоли НҮБ-ын дүрвэгсдийн хорооны сайн дурын элчээр ажилладаг юм. Тиймдээ ч тэрээр дайн тулааны бүсэд ажиллан, орон гэрээ орхин дүрвэсэн иргэдэд тусламж үзүүлэх ажлыг хариуцан их зүйл хийж бүтээж байна.