Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ПХЕНЬЯН ЦӨМИЙН 5 ДАХЬ ТУРШИЛТАА АМЖИЛТТАЙ ЯВУУЛЖЭЭ

  Б.Оюун 2016-09-09 1939

Хойд Солонгосын эрх баригчид цөмийн 5 дахь удаагийн пуужингийн туршилтаа амжилттай туршжээ. Пхеньяны үндэсний телевизээр цөмийн зэвсгийн туршилт амжилттай явагдсан талаар баяр бахдалтайгаар мэдээлж, улсынхаа сүр хүчийг магтан сайшаасан байна.

 Хойд Солонгосын үндэсний телевизээр хийсэн мэдээлэлд цөмийн зэвсгийн туршилтыг энэ улсын хойд хэсэг дэх цэргийн полигоноос явуулж, энэ үеэр хамгийн хүчирхэгт тооцох цөмийн цэнэгт хошууг туршин дэлбэлсэн гэжээ. Түүнчлэн хөтлөгч эмэгтэйн мэдээлснээр Хойд Солонгосын удирдлагууд цөмийн пуужинг боловсруулан угсарсан эрдэмтдэд талархал илэрхийлсэн байна.

Хойд Солонгосын тал цөмийн ээлжит туршилт явуулсан талаарх баримтыг Япон болон Өмнөд Солонгос улсууд баталжээ. Тэд Солонгосын хойгийн бүс нутаг дахь газрын дорчилт, чичиргээний идэвхжлийг судлан дээрх дүгнэлтэнд хүрсэн байна. Сөүлийн эрх баригчид түүнчлэн Пхеньяны явуулсан зэвсгийн туршилт нь Америкийн Японы Хирошимад хаясан цөмийн бөмбөгөөс хүчин чадлын хувьд ердөө 6 килотонноор бага хүчин чадалтай байсныг тэмдэглэжээ.

Түүнчлэн эх сурвалжууд Хойд Солонгосын нутагт 5,3 баллын хүчтэй газрын доргилт чичиргээ Пангири цэргийн полигоны орчимд мэдрэгдсэн талаар мэдээлж байна. Пангири полигоноос Хойд Солонгос цөмийн зэвсгийн туршилтаа явуулсан юм. Пхеньян өмнө нь ч мөн удаа удаа цөмийн болон устөрөгчийн зэр зэвсгийн туршилт явуулж байсан нь олон улсын зүгээс ширүүн эсэргүүцэлтэй тулгарч байжээ. 

ӨМНӨД СОЛОНГОСЫН ЭРХ БАРИГЧИД ПХЕНЬЯНЫ ЭСРЭГ ХАТУУ ШИЙТГЭЛ ОНОГДУУЛАХАД УРИАЛЖЭЭ

 Өмнөд Солонгосын тал хойд хөршийнхөө дур мэдэн явуулсан цөмийн зэвсгийн туршилтыг эсэргүүцэн, Пхеньяны энэ үйлдлийг олон улсын нийгэмлэг эсэргүүцэн хориглох нь зүйтэй гэдгийг хатуугаар мэдэгджээ. Сөүлийн эрх баригчид Пхеньян цөмийн зэвсгийн туршилт явуулснаараа Хойд Солонгосын хөрш улс орнуудын аюулгүй байдалд шууд утгаараа халдаж байгаад буруутган, цөмийн хөтөлбөрөөсөө нэгмөр татгалзахыг шаардсан байна.

НҮБ, ПХЕНЬЯНЫ ЦӨМИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ХУРАЛДААН ХИЙНЭ

 НҮБ, Хойд Солонгосын тал цөмийн зэвсгийн туршилт явуулсаны дараа шуурхай хуралдаан зарлажээ. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Пхеньяны явуулсан цөмийн зэвсгийн туршилтыг шуурхай хуралдаанаараа авч хэлэлцэх юм.

ОБАМА ПХЕНЬЯНЫ ЦӨМИЙН ТУРШИЛТЫГ ЭСЭРГҮҮЦЖЭЭ

 АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Хятадын Ханжоуд болсон Их Хорийн бүлгийн дээд уулзалт, мөн Лаост зохиогдож байгаа АСЕАН-ы бүлгийн уулзалтад оролцоод эх орондоо эргэн иржээ. Барак Обама эх нутагтаа газардахаасаа өмнө Эйр Форс Уан буюу ерөнхийлөгчийн онгоцон дээрээсээ Хойд Солонгосын цөмийн хөтөлбөр, цөмийн зэвсгийн туршилтын талаар мэдэгдэл хийжээ. АНУ мөн адил Пхеньяны цөмийн хөтөлбөрийг эсэргүүцэн, Солонгосын хойг болоод Япон тэнгисийн бүс нутгийн аюулгүй тогтвортой байдалд санаа зовинож байгаагаа илэрхийлсэн байна. Цагаан ордны тэргүүн Пхеньяны явуулсан цөмийн пуужингийн туршилтыг эрс эсэргүүцэж, өдөөн хатгасан үйлдэл явуулснаараа Солонгосын хойг дахь нөхцөл байдлыг аюулд оруулж, тогтворгүй байдал үүсгэж байгааг шүүмжилжээ. Барак Обамаг Эндрюгийн цэргийн баазад газардахаас өмнө Пхеньян 5 дахь удаагаа цөмийн зэвсгийн туршилт явуулсан талаар Америкийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Сюзан Райс мэдээлсэн байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө