Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

“iPHONE 7” ГАР УТАС 9.16-НД ХУДАЛДААНД ГАРНА

  Б.Баяржаргал 2016-09-08 1800

“Эйпл” компани шинэ төхөөрөмжүүдээ танилцууллаа. Хэрэглэгчдийн дунд хүлээлт үүсгээд байсан “Айфон 7” гар утаснаас гадна, хоёр дахь үеийн ухаалаг цаг, мөн “Супер Марио” тоглоомыг “Хазсан алим” албан ёсоор урд шөнө танилцуулсан юм. iPhone гар утасны 7 дахь үеийн загварууд анх удаа усны хамгаалалттай болсноороо онцлогтой.

Тодруулбал, 1 метр гүн усанд 30 минут байлгахад шинэ загварын утас эвдрэхгүй.iPhone 7 болон iPhone 7 Plus нь хүчтэй процессортой, 6 давхарга линзтэй, дүрс тогтворжуулагчтай 12 Мп-ийн нягтаршил бүхий камертай болжээ. 7 дахь үеийн загвар 3,5 мм чихэвчний оролтгүй байна гэх мэдээлэл цацагдсан. Энэ мэдээлэл ч батлагдлаа. Ингэснээр хэрэглэгчид алсын зайнаас холбогддог AirPod чихэвч ашиглах юм. Ухаалаг чихэвчээ гэрэнд нь хийж цэнэглэнэ. Бүрэн цэнэглэсэн тохиолдолд 5 цаг тасралтгүй хөгжим сонсох боломжтой. Чихэвч 159 ам.долларын үнээр ирэх сарын сүүлээр худалдаанд гарах нь ээ.

Шинэ үеийн утаснууд хүчирхэг батерейтэй болсноор, өмнөх загвараас хоёр цагаар илүү цэнэгээ барина. Утасгүй интернет хэрэглэж байгаа тохиолдолд – 14 цаг, 4G сүлжээ хэрэглэж байгаа тохиолдолд – 12 цаг цэнэгээ барина. Харин Plus  загвар 15 цаг хүртэл хугацаагаар цэнэгээ барих чадалтай юм. Ухаалаг утаснууд 64 битын 4 цөмтэй A10 Fusion загварын процессортой болсноор 6 дахь үеийн загвараас 40 хувиар хурдан ажиллана.

Эйпл утасныхаа багтаамжийг 32 Гб болгон нэмэгдүүлсэн байна. Түүнчлэн 128 Гб болон 256 Гб багтаамжтай хувилбар ч худалдаанд гарах нь ээ. iPhone 7 гар утас энэ сарын 16-наас худалдаанд гарна. Америкийн зах зээлд iPhone 7 – 649 ам.доллар, iPhone 7 Plus – 769 ам.доллараар худалдаалагдах юм байна. “Супер Марио” тоглоомыг “Эпль” шинэчлэн гаргажээ. iPhone хэрэглэгчид тус тоглоомыг тоглох боломжтой.

iPhone хэрэглэгчид ганц гараараа тоглох боломжтойгоороо онцлог. Ингэснээр метронд зорчиж байхдаа ч юм уу тоглох боломжтой гэж зохион бүтээгчид нь онцолж байна. Шинэ загварын гар утаснууд худалдаанд гарснаар компанийн борлуулалт сэргэнэ гэж найдаж байна. Энэ оны эхний хагаст компанийн борлуулалт 15 хувиар буурч, дэлхий даяар 92 сая хувь гар утас худалдаалжээ. 6 дахь үеийн загварт өмнөхөөсөө ялгарах шинэлэг функц байгаагүйтэй шинжээчид үүнийг холбож байна.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө