Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Америкийн Лос Анжелес хотод төмөр замын томоохон осол гарчээ

  Б.Оюун 2016-09-07 1898

Лос Анжелесаас холгүй зорчигч тээврийн галт тэрэг ачааны машинтай мөргөлдсөн байна

Орон нутгийн эх сурвалжийн дамжуулж байгаагаар 6 вагоноос бүрдсэн зорчигч тээврийн галт тэргэнд нийтдээ 187 зорчигч явжээ. Ослын улмаас 10-аад хүн гэмтэл бэртэл авсан байна. Ослын газарт түргэн тусламжийн 13 машин, 75 гал сөнөөгч, аврагч ирж шуурхай аврах ажиллагаа явуулжээ. Галт тэрэг, ачааны машинтай мөргөлдөх үед азаар зорчигчдоос хүнд гэмтэл бэртэл авсан хүн байхгүй байгаа юм. Түүнчлэн ачааны машины жолооч ч ослоос амьд мэнд гарсан байна. Ослын улмаас Калифорнийн өмнөд хэсгийн Метролинк төмөр замын сүлжээ 2 цагийн хугацаанд саатжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө