Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ХУЛСНЫ БААВГАЙ УСТАХ АЮУЛААС АВРАГДЛАА

  Б.Оюун 2016-09-06 1196

Хулсны баавгай устах аюулаас аврагдлаа. Олон улсын онгон зэрлэг байгалийг хамгаалах сангаас хулсны баавгайг нэн ховордсон амьтдын жагсаалтаас хасчээ. Энэ тухай даваа гарагт албан ёсоор зарлалаа.

 Тус сангийн албан ёсны мэдэгдэлд дурдсанаар хулсны баавгайн статусыг “нэн ховордсон” байсныг “устах аюултай” болгон өөрчилжээ. Ингэснээр хэдий тус зүйл төрлийн амьтны тоо толгой харьцангуй өссөн ч, цаашид үржил, өсөлтийг нь тогтмол хянах шаардлагатай гэсэн үг юм. 2004-2014 онуудад хулсны баавгайн тоо толгой 17 хувиар өсчээ. Гэсэн ч тус амьтны амьдрах орчинд аюул нүүрлэсэн хэвээр байгааг Онгон зэрлэг байгаль хамгаалах сангийн тэргүүн Марко Ламбертини тэмдэглэлээ. Өнөөдөр онгон зэрлэг байгальд 1864, нийт 2060 хулсны баавгай амьдарч байна. Хулсны баавгайг 1970-аад оноос тусгай хамгаалалтад авсан байдаг. Урд хөрш хулсны баавгай агнахыг хориглосон хэд хэдэн хууль тогтоомж баталж, 1992 оноос хулсны баавгай үржүүлгийн төв байгуулжээ. Өнөөдөр Хятадад хулсны баавгай үржүүлгийн 62 төв ажиллаж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө