Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

УМАРД СОЛОНГОС ЦӨМИЙН ХҮЧЭЭ НЭМЭГДҮҮЛНЭ

  Б.Оюун 2016-09-06 1186

 Умард Солонгос улс цөмийн зэвсгийн нөөцөө нэмэгдүүлнэ гэж удирдагч Ким Чен Ун зарлажээ. Даваа гарагт Пхеньян дахин гурван баллистик пуужин хөөргөн, туршсан. Туршилтыг удирдагч Ким Чен Ун биечлэн ажиглаж, цаашид дотоодын цөмийн зэвсгийн нөөцийг нэмэгдүүлэх үүрэг өгсөн гэж Өмнөд Солонгосын хэвлэлүүд дамжуулж байна.

 БНАСАУ даваа гарагт Японы тэнгисийг чиглүүлэн гурван баллистик пуужин хөөргөсөн. Хванхэ-Пукто мужаас хөөргөсөн пуужин тус бүр нэг мянга орчим км-т хөөрчээ. Харин унахдаа Японы Хоккайдо арлын ойролцоо тус улсын эдийн засгийн бүсэд унасан мэдээллийг Токио өгсөн. БНСУ-ын Зэвсэгт хүчний мэдээлснээр, Пхеньян дунд зайн тусгалтай “Нодон” загварын баллистик пуужин хөөргөн туршжээ. Умард Солонгос улс пуужингаа нисгэж турших шатандаа явж байгаа. Пуужингаа илүү боловсронгуй болгосны дараа, байнд хэрхэн оновчтой тусгах сургуулилт хийж болзошгүй гэж шинжээчид болгоомжилж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө