Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ПУТИН, ОБАМА НАР ИХ ХОРИЙН ДЭЭД УУЛЗАЛТЫН ХҮРЭЭНД НҮҮР ТУЛСАН УУЛЗАЛТ ХИЙЖЭЭ

  М.Даваадулам 2016-09-05 1573

Их Хорийн бүлгийн дээд хэмжээний албан ёсны, нэгдсэн уулзалт эхлэхээс өмнө Ханжоуд хүрэлцэн ирсэн гадны улс орнуудын тэргүүлэгчид өөр хоорондын ажил хэрэгч уулзалтууд явуулж эхэлсэн байна. Тухайлбал Их Хорийн уулзалтын хүрээнд АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама болон ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин нар нүүр тулсан уулзалт хийжээ.

Америк болон Оросын төрийн тэргүүн нарын уулзалтын үеэр хэлэлцэгдэх сэдвийг тодорхой мэдээлээгүй байна. Гэхдээ хоёр улсын ерөнхийлөгч нар хаалттай, нүүр тулсан уулзалтынхаа үеэр олон улсын өнөөгийн анхаарал татсан сэдвүүдээс гадна Сирийн хямралын дагуух байр сууриа хэлэлцэн нэгтгэх зорилт тавьжээ. Путин, Обама нарын уулзалтад түүнчлэн Оросын гадаад хэргийн сайд Сергей Лавров болон Америкийн төр.н.б дарга Жон Керри нар мөн оролцсон байна. Түүнчлэн энэ өдөр Америкийн төрийн тэргүүн Германы канцлер Ангела Меркель болон Францын ерөнхийлөгч Франсуа Олланд нартай гурван талт уулзалт хийсэн юм. Тэд Украины зүүн хэсэг дэх нөхцөл байдлын талаар санал солилцсон талаар эх сурвалж мэдээлж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө