Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Зика вирусын идэвхижил өндөр байгаа улс руу зорчихдоо болгоомжтой байхыг санууллаа.

  Б.Уянга 2016-09-03 1117

Ганцхан Сингапур гэлтгүй Зика вирусын халдвар тархсан улс руу зорчихдоо болгоомжтой байхыг Зооноз өвчин судлалын үндэсний төвөөс анхааруулж байна. Учир нь зикагийн халдвар шумууланд хазуулах болон бэлгийн замаар халдварлаж энэ нь цаашаа ургийн гажигтай хүүхэд төрөхөд нөлөөлж байгаа юм. Хэдийгээр амь насанд аюул учруулах нөлөөгөөр бусад халдварт өвчнүүдийг бодвол бага ч халдвартай эхээс жижиг тархитай хүүхэд төрөх эрсдэл өндөр байгаа юм. 

Хэдийгээр шумуул зикагийн халдварыг дэвэргэж байгаа ч тохиолдлын бэлгийн хавьталаар халдвар авсан хүмүүс олон байгаа гэлээ. Хамгийн сүүлд АНУ-д бэлгийн замаар халдварласан тохиолдол бүртгэгдсэн. Одоогоор Өмнөд болон Хойд Америк, Ази, Африк, Австрали зэрэг 20 гаруй улсад тархаад байгаа юм. Халдварын голомт Бразил гэж байгаа ч Сингапурт мөн идэвхижил ихэсчээ. Манай иргэдийн хувьд Сингапур руу 30 хоног визгүй зорчдогтой холбоотой явах нь ихэссэн. Мөн гаднаас ирж байгаа хөд хөдөлгөөн их байгаа энэ үед нүдэнд харагдаж гарт баригдахгүй халдварладаг Зикагийн халдвараас сэргийлээрэй хэмээн холбогдох албаныхан захиж байна. Хувь хүний сахилга баттай холбоотой үйлдэл учраас элдэв халдвараас сэргийлэх боломжтой бүхий л арга хэмжээг авахыг анхааруулж байгаа юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө