Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

“АЛЬ КАИДА” байгууллагын толгойлогч мэдэгдэл гаргажээ

  М.Даваадулам 2016-07-04 1827

Алан хядах Аль Каида террорист байгууллагын толгойлогч Айман аль Завахири мэдэгдэл гаргаж, Америкийн эрх баригчдыг Бостоны марафон гүйлтийн тэмцээний үеэр халдлага дайралт үйлдсэн Жохар Царнаевт цаазын ял шийтгэлийг гүйцэлдүүлбэл түүний амь насны төлөө өшөө хорсол авах болно гэж сүрдүүлсэн байна.

 Айман аль Завахиригийн гаргасан мэдэгдлийг Ройтерс агентлаг уламжилжээ. Тэрхүү мэдэгдэлд Аль Каидагийн толгойлогч Америкийн эрх баригчдыг дараа нь харамсах үйлдэл хийхгүй байхыг сүрдүүлэн сануулсан байжээ. Бостоны алуурчин нэр зүүсэн Жохар Царнаев нь 2013 оны 4/15-нд Америкийн Бостон хотноо зохиогдож байсан олон улсын марафон гүйлтийн тэмцээний үеэр өөрийн ахын хамтаар халдлага дэлбэрэлт үйлдэж, улмаас 3 хүн амиа алдан, 260 хүн гэмтэж шархадсан юм. Жохар Царнаевыг энэ хэргийнх нь төлөө шүүж, цаазаар авах ял оноосон ч одоогоор ялыг гүйцэлдүүлээгүй байгаа юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө