Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Бангладешд гэм зэмгүй хүмүүсийг барьцаалсан хэрэг гарчээ

  М.Даваадулам 2016-07-04 1761

 Бангладешийн нийслэл Дакка хотноо зэвсэглэсэн этгээдүүд Гульшан дүүрэгт байрлах нэгэн ресторан луу халдлага үйлдэж, хүмүүс барьцаалсан хэрэг явдал гарчээ.

Халдлагыг 8,9 зэвсэгтэй этгээд үйлдэж, тэд гадны иргэд голдуу 12 хүнийг барьцаалсан байна.  Халдлага болсон Гульшан дүүрэг нь гадны ЭСЯ-д болон олон улсын байгууллагууд голдуу төвлөрөн байрласан газар юм. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар зэвсэглэсэн этгээдүүдийн барьцаанд Итали, Аргентин, Энэтхэг зэрэг орны 12 иргэн, мөн тэдний хүүхдүүд оржээ. Түүнчлэн халдлага дайралтын үеэр 30-аад хүн гэмтэж шархадсан байна. Бангладешийн хууль хүчнийхэн халдлага болсон дүүргийг бүслэн хааж, тусгай ажиллагаа явуулж эхэлжээ. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар хэрэг явдлын улмаас 5 хүн, тэр дундаа цагдаагийн хоёр ажилтан болон Аргентины нэг иргэн амиа алдсан байна. Зэвсэглэсэн этгээдүүд гадны иргэд, Бангладешийн хөрөнгө чинээтэй эрхмүүдийн орж үйлчлүүлэх дуртай “Холи Артисан Бэйкери” ресторан руу халджээ. Халдлагын хариуцлагыг Исламын улс алан хядах байгууллага өөртөө хүлээсэн байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө