Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ЦАГААН ОРДНЫ ТЭРГҮҮН БАРАК ОБАМА ДАЛАЙ ЛАМТАЙ УУЛЗЖЭЭ

  admin 2016-06-21 1778

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама буддын шашинтны тэргүүн Дээрхийн гэгээнтэн 14-р Далай ламыг Цагаан ордонд хүлээн авч уулзжээ. Энэ талаар Америкийн ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн албаны дарга Жош Эрнест мэдээлсэн байна.    

Эрнест энэхүү уулзалтын талаар мэдэгдэхдээ Обама болон Далай ламын уулзалтын талаар илүү тодорхой зүйл мэдээлээгүй, уулзалт болсон баримтыг л баталсан байна. Буддын шашинтны тэргүүн Америкийн Орландо хотод гэм зэмгүй хүмүүсийн аминд халдсан балмад явдлын төлөө эмгэнэл илэрхийлжээ. Америкийн төрийн тэргүүн болон Түвдийн эрх чөлөөний төлөө тэмцэгч, дэлхийн буддын шашинтны тэргүүн нарын хувьд Цагаан ордонд хийсэн энэ уулзалт сүүлийн 8 жилийн хугацаан дахь тэдний нүүр нүүрээ харан хийж байгаа 4 дэх уулзалт болсон байна. Обама хүндтэй зочноо Цагаан ордны албаны өрөөнд биш харин өөрийн амьдардаг хэсгийн өрөөнд хүлээн авч уулзсан гэнэ. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө