Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ЭЛЬ ФАЛУЖА ХОТЫГ ЧӨЛӨӨЛӨХ ТУСГАЙ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛСЭЭР БАЙНА

  admin 2016-06-21 1659

Иракийн Эль Фалужа хотыг исламын зэвсэгт дайчдаас чөлөөлөх цэргийн ажиллагаа үргэлжилж, Иракийн армийнхан хотын оршин суугчдыг аюулгүй нүүлгэн шилжүүлэх хонгил гаргаж чаджээ.

Исламын зэвсэгт дайчдын хяналтанд байгаа Эль Фалужа хотоос иргэдийг ийнхүү нүүлгэн шилжүүлэх нөхцөл бүрдсэн ч өнөөдрийн байдлаар хотод 50 мянга гаруй энгийн номхон иргэн зэвсэгт дайчдын амьд бамбай болсоор байна. Иракийн армийнхан хоёр долоо хоногийн өмнөөс Анбар мужийн Эль Фалужа хотыг исламын зэвсэгт дайчдаас чөлөөлөх өргөн хүрээний цэргийн ажиллагаа эхлүүлсэн юм. Ажиллагааг олон улсын эвслийн цэргийн хүчний дэмжлэгтэйгээр явуулж, Иракийн тусгайгийнхан хот руу хэд хэдэн чиглэлээр урагшилж байна. Эль Фалужа хотын зарим дүүрэгт ширүүн тулаан үргэлжилсээр байна. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө