Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ПАКИСТАН, АФГАНИСТАНЫ ХИЛ ДЭЭР НӨХЦӨЛ БАЙДАЛ ТОГТВОРГҮЙ БАЙНА

  admin 2016-06-21 1577

Пакистаны зэвсэгт хүчин Афганистаны хилийн бүс рүү гал нээжээ. Энэ явдлаас өмнө Афганистан, Пакистаны хилийн бүс дэх Хайберын хоолойд хоёр талаас харилцан гал нээж, буудалцаан болсон байна.

Пакистаны аюулгүйн хүчний нэрээ нууцлахыг хүссэн албаны хүний мэдээлснээр, Пакистаны тал хоёр улсын хил дагуух бүсэд барилгын ажил эхлүүлэхтэй зэрэгцэн Афганистаны талаас гал нээсэн гэнэ. Пакистаны цэргүүд болон барилгын ажилчдын эсрэг гал нээсэн явдлын хариуд тэд мөн артиллерийн зэвсэг, миномётоор хариу гал нээсэн байна. Одоогоор хоёр улсын хил дээр болсон энэхүү буудалцааны улмаас хүн амьтны амь нас хохирсон эсэх талаарх мэдээлэл алга байна. Пакистаны албаны хүмүүс хилийн бүсэд буудалцаан болсныг албан ёсоор баталсан ч Афганистаны тал энэ мэдээллийг үгүйсгэж байна. Пакистаны гадаад хэргийн яам Афганистанаас элчин сайдаа татаж, Кабулаас хоёр улсын хилийн бүс дэх үндэслэлгүй буудалцаанаа таслан зогсоохыг шаарджээ. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө