Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

НАТО-ГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ ОХУ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА

  admin 2016-06-21 1955

НАТО, Зүүн Европ, Балтийн тэнгисийн улс орнууд дахь цэргийн хүчний бие бүрэлдэхүүнийхээ тоог нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаад ОХУ таагүй хандаж байна. Хэрвээ Умард Атлантын цэргийн эвсэл энэхүү төлөвлөгөөгөө хэрэгжүүлбэл Оросын тал Хар тэнгисийн уснаа байрлах цэргийн баазаа бэхжүүлэх бодлого баримтлах болно гэдгээ мэдэгджээ.

Польшийн нийслэл варшав хотноо болох НАТО-гийн уулзалтаас өмнө Умард Атлантын цэргийн эвслийн батлан хамгаалахын сайд нар Польш болон Балтийн тэнгисийн улс орнуудын нутаг дахь цэргийн хүчний тоог нэмэгдүүлэх саналыг дэмжсэн байна.  Брюссельд лхагва гарагт болсон сайд нарын уулзалтан дээр Эстони, Латви, Литв, Польшийн нутаг дэвсгэрт НАТО-ийн холбоотнууд болох Америк, Герман, Англи болон бусад улс орны цэргийн батальон нэмж байрлуулах санал гарган баталжээ. Энэхүү батальоныг 2017 оны эхээр байрлуулж эхлэхээр төлөвлөөд байна. Харин батальоны бие бүрэлдэхүүн, байрлал болон бусад зүйлийн талаар Варшав хотноо ирэх сарын 8-9-ны хооронд явагдах НАТО-гийн дээд уулзалтаар эцэслэн шийдвэр гаргах юм.ОХУ, НАТО-гийн энэ төлөвлөгөөг эсэргүүцэж, хэрвээ Зүүн Европ, Балтийн улс орнуудад нэмэлт цэргийн батальон байрлуулбал Оросын Хар далайн тэнгисийн цэргийн флотоо өргөжүүлж, нэмэлт цэргийн анги нэгтгэл байгуулахыг үгүйсгэхгүй байна.     

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө