Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Өрнийн зурхай-12 орд 2019/09/12

  Д.Отгонсүрэн 2019-09-11 5085

ХОНЬ

Сэтгэл ханамжгүй бухимдалтай байдал зонхилох бололтой. Бусдаас хамааралтай бол бүх зүйл хэцүү санагдах болно. Гэр бүлтэй хүмүүс хань ижлээсээ хэд хоног хол байх бол элдвийн асуудал үүсэхээс сэргийл. Ганц бие хүмүүст хайр дурлалын ээдрээтэй асуудлууд тулгарах бөгөөд энэхүү байдлаас гарахад нэлээд цаг хугацаа болон тэсвэр тэвчээр шаардагдах болно. Хэрэв та энэ өдөр дэлгүүр хэсэх гэж байгаа бол худалдаж авах зүйлээ сайн шалгах хэрэгтэй шүү. Бараа худалдан авсан баримтаа заавал аваарай.

ҮХЭР 

Таны эрч хүч нэмэгдэх болно. Таны бүхий л зүйл сайн байх тул сэтгэл гонсойх зүйл гарахгүй. Таны хамгийн чухал хүн дэмжих болно. Хүний алдааг анзаарахаас илүү тухайн нөхцөл байдалд өөрөө ямар байгаагаа бод. Найз эсвэл хамтрагч чинь хамгийн түрүүнд хэрэгтэй зөвлөгөөг өгнө.

ИХЭР 

Урам зоригоор дүүрэн байдал уран бүтээл туурвидаг хүмүүст онцгой бүтээл гаргахад тусална. Шинэхэн бэлэг таны урлагийн мэдрэмжийг улам нэмэгдүүлж, аз жаргалтай байдлыг бий болгох болно. Романтик хүмүүс багахан зүйлээс ч таашаал авна. Хэрвээ таны цаг зав хомс бол хайртай хүнтэйгээ бага ч болтугай хамт бай.

МЭЛХИЙ 

Өнөөдрийн тэмцэлд бэлтгэлтэй бай. Эелдэг боловч нямбай байж сонссон бүхэндээ бүү итгэ. Энэ бол таны санхүүгийн хэрэг болон бүхий л бизнест чухал ач холбогдолтой. Хэрэв гэрээнд гарын үсэг зурах гэж байгаа бол юуны өмнө гэрээний хууль зүйн асуудалд мэргэжлийн шалгалт хий. Таны дур хүсэл дүрэлзэн асах болно. Гэхдээ үүнийгээ хянахгүй бол маргааш өглөө харамсаж магадгүй.

АРСЛАН 

Сонин содон зүйлийг эрэлхийлэхэд таатай өдөр. Бусадтай ярилцах нь маш сургамжтай нээлттэй байх болно. Сонирхдог зүйлсийн талаар сонсох нь таныг улам ихээр татах болно. Гэхдээ шашин болон улс төрийн сэдвээс зайлсхий. Энэ өдөр гэрээ хэлэлцээр нийлээд ширүүн өрнөх хандлагатай. Аяллаар явах төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэхэд тохиромжтой. Хэрэв та удаан хугацаагаар амарч чадаагүй бол энэ удаагийн аяллаа маш нарийн төлөвлөх хэрэгтэй.

ОХИН 

Аливаа үйл ажиллагаа бүтэмжгүй болох тул найдвар тасарч сэтгэл гонсойно. Энэ өдрийн таагүй хандлагуудыг эмзгээр бүү хүлээн ав. Сэтгэлийн хямралд орсон ч өөрийгөө бүү буруутга. Гуниглаад юу ч өөрчлөгдөхгүй.

ЖИНЛҮҮР 

Өнөөдөр янз бүрийн асуудлууд шийдэхийн тулд ихээхэн эрч хүчээ барах магадлалтай. Гэхдээ танд тууштай байдал дутагдана. Иймээс жижиг сажиг зүйлд ч анхааралтай хандаж, шүүмжлэлд бүү эмзэглэ. Настай хүмүүс амралт сувилалд явах нь тэдэнд сэтгэлийн болоод биеийн маш их эрч хүчийг өгнө.

ХИЛЭНЦ 

Танд итгэл төрүүлэх өдөр. Бусадтай хамтран ажиллаж цагийг тааламжтай өнгөрөө. Таны зүрх сэтгэлийг булаасан нэгэнтэй таатай яриаг өрнүүлэх бололтой. Ургуулан бодох чадвар таны бизнесийн заль мэх, овсгоог нэмж, нэлээдгүй ашиг хийж чадна. Хайр сэтгэлдээ их сэтгэл гаргавал хожим шан нь ирнэ. Та аяллын төлөвлөгөө гаргах бололтой.

НУМ 

Энэ өдөр тогтворгүй байна. Хэрвээ та нэн чухал зүйлийг хайгаагүй бол эд зүйл худалдан авах хэрэггүй. Чухал бус зүйлийг худалдан авснаар таны халаасанд онгорхой үлдээх төлөвтэй. Гэр бүлийн хүнтэйгээ маргалдаж болзошгүй байна. Сохор болзоо таны итгэж байсан шиг азтай байж чадахгүй. Та өөртөө амрах, ажлаа хийх боломжийг гаргаж чадахгүй бололтой.

МАТАР 

Хотын амьдралаас зугтаж, сэтгэлийн гүндээ бодож явдаг хүсэл тэмүүллээсээ таашаал авна. Та бусдад тусалж, маш энэрэнгүй хандах бололтой. Хүмүүсийн гунигийг хуваалцана. Өнөөдөр ямар нэг юм худалдаж авч сэтгэлийн таашаал эдэл. Гэртээ хийсэн ажил нийтийн өмнө гавьяа байгуулж шагнал авснаас ч илүү сэтгэлийн үнэлгээ авна.

ХУМХ 

Өдөр болгон хийдэг зүйлүүдээ үргэлжлүүлэн хий. Шинэ зүйлд хүч сорих бол сайн судал. Хэрэггүй зүйлд мөнгө зарцуулахгүйгээр гэртээ шинэ юм худалдаж ав. Таны бүтээлч байдал нэмэгдэж энэ нь таны цаашдын амьдралд тустай дэмтэй байх болно. Өнөөдөр шинэ хувцас, тавилга авахад сайн. Сонголт хийхдээ хуучныг баримталж ухаалаг сонголт хийгээрэй.

ЗАГАС 

Хосуудад тийм ч таатай байхгүй л бололтой. Тиймээс энэхүү байдлаас гарахын тулд бие биедээ харилцан буулт хийх хэрэгтэй. Гэр бүлийн хүмүүс бие биедээ эелдгээр хандах нь чухал. Шинээр байр сууц худалдан авах гэж байгаа хосуудад боломжийн үнэ болон хэв загвартай саналууд гарч ирнэ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө