Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

"ДОРИАН" ХАР ШУУРГАНЫ УЛМААС БАГАМЫН АРЛУУДАД 30-ААД ХҮН АМИА АЛДЖЭЭ

  Б.Оюун 2019-09-07 404

Багамын арлуудад нүүрлэсэн Дориан далайн хар шуурга ихээхэн хор хохирол дагуулж, сэргээн босгох ажил явуулахад цаг хугацаа их шаардагдах болно гэж орон нутгийн эрх баригчид нь мэдээлж байна. Карибын тэнгисийн сав газарт дэгдсэн далайн хар шуурга өнөөдрийн байдлаар Америкийн эрэгт хүрч, Хойд Каролины эрэг дагуу шуурч байна.

Дориан хар шуурганы улмаас Багамын арлуудын Абако болон Их Багам арлууд хамгийн ихээр өртөж, энд 30-аад хүн амиа алдсанд тооцогдон хэдэн зуун хүн сураггүй алга болжээ. Сураггүй алга болсон хүмүүсийг эрж хайх ажил үргэлжилж, пүрэв гарагийн байдлаар 200-аад хүнийг аварч чаджээ. Дориан хар шуурганд аюулын 5 буюу хамгийн дээд түвшний зэрэг тогтоосон юм.

Хар шуурга Багамын арлууд руу цагт 300 км-ийн хурдтайгаар ойртон ирж, хоёр хоногийн туршид шуурчээ. Гамшигт үзэгдлийн улмаас Олон улсын Улаан загалмайн нийгэмлэгийн мэдээлж байгаагаар Их Багам болон Абакос арлууд дээр нийт барилга байгууламжийнх нь 45% нь буюу 13 мянган барилга байшин өртөн сүйджээ. Мөн арал дээр 89 см хур тунадас орж, их хэмжээний газар нутагт үерт автсан байна.

Абако арал бараг бүхэлдээ хоосорч, тэнд эрчим хүч, усгүй хоцорсноос гадна хоол хүнсний нөөц нь дуусчээ. Түүнчлэн Их Багам арал дээр байрлах олон улсын нисэх буудал гамшигт өртөн сүйдсэн байна. Гамшгийн бүсэд 76 мянган хүн орох оронгүй хоцроод байна. НҮБ-ын дэлхийн хүнсний хөтөлбөрөөс гамшигт нэрвэгдсэн бүсийн иргэдэд зориулж, 8 тонн хоол хүнс, эрчим хүчний генератор, контейнер, бусад шаардлагатай зүйлсийг хүргэхээр ажиллаж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө