Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ИРАН УЛС ОЛОН УЛСЫН ЦӨМИЙН ГЭРЭЭНИЙ ДАГАЖ МӨРДӨХ ЗҮЙЛ ЗААЛТЫГ ЦӨӨЛЖЭЭ

  Б.Оюун 2019-09-06 441

Ираны ерөнхийлөгч Хасан Роухани олон улсын нийгэмлэгтэй хамтран байгуулсан Тегераны цөмийн хөтөлбөрийн дагуух гэрээг цаашид нэгмөрчлөн дагахгүй гэдгээ мэдэгдлээ. Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой Тегеран болон олон улсын “5+1 бүлгийн байгуулсан гэрээнээс АНУ нэг талт байдлаар гарч, Европын хамтрагчид өнөөг хэр гэрээний дагуу баримталж байгаа байр сууриа тодруулаагүй учраас Иран улс цаашид гэрээнд заагдсан зүйл заалтуудыг заавал дагаж мөрдөх албагүй гэж үзэн, дээрх шийдвэрийг гаргажээ.

Ираны тал эцсийн мөчийг хүртэл гэрээний дагуу ЕХ-ны улс орнуудын цаашид баримтлах байр суурийг хүлээзнэсэн ч тодорхой арга хэмжээ авч, шийдэл гаргаагүй учраас ийнхүү олон улсын гэрээний зүйл заалтуудыг нэгбүрчлэн мөрдөх шаардлагагүй гэж үзжээ.

Ираны ерөнхийлөгч Хасан Роуханигийн мэдээлснээр цаашид Тегеран өөрийн дотоодын хэрэгцээнд зориулж цөмийн центрифугийн шинэ төрөл зүйлд шаардлагатай судалгааны ажил явуулж, мөн улс орондоо шаардлагатай хэмжээнд цөмийн уран баяжуулах болно гэжээ.

Роухани ингэж мэдэгдэхдээ улсынх нь 3 дахь шатны цөмийн судалгаа шинжилгээний ажлууд, үүнтэй холбоотой үйл явц бүгд энхийн замаар, цэвэр дотоодын цөмийн эрчим хүчний хэрэглээгээ хангах зорилгоор хийгдэх болно гэдгийг онцолсон байна. Түүнчлэн Ираны ерөнхийлөгч Тегеран цаашид ч ОУЦЭХА-тай хамтран ажиллах болно гэжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө