Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Өрнийн зурхай-12 орд 2019/07/23

  Д.Отгонсүрэн 2019-07-22 6994

ХОНЬ 

Сэтгэл хангалуун байдал ажлаа гүйцээх боломж олгоно. Шинэ эд зүйл худалдан авах гэж буй энэ ордныхны хувьд таатай өдөр байх болно. Олон сонголтууд таныг төөрөлдүүлэх бөгөөд зөв сонголт хийхэд хэцүү байх магадлалтай. Найз нөхөд эсвэл хамтран ажиллагсдын талаар сайн мэдээ сонсож та баярлах болно.

ҮХЭР 

Зав чөлөөтэй байгаа үхрийн ордныхон сэтгэл хангалуун байх талаар арга төлөвлөгөө боловсруул. Хувийн ур чадвараа яаж ашиглах талаар бод. Одоо сайтар төлөвлөж чадвал ирээдүйд амжилтад хүрэх болно. Асуудлуудыг хөнгөвчлөхийн тулд дотоод амьдралаа дээшлүүлэх хэрэгтэй. Хамтран ажиллагсдаасаа илүү гэр бүл найз, нөхөдтэйгөө цагийг өнгөрүүлэх нь тохиромжтой.

ИХЭР 

Хөрөнгө баялгийн асуудалд анхаарал хандуулах өдөр. Хөрөнгийн бирж дээр наймаа хийхээс зайлсхий. Санхүүгийн асуудлууд нэлээд хүндрэлтэй байх бололтой. Хэрэв та хөлсөө урсган байж олсон хэдэн төгрөгнөөсөө салахыг хүсэхгүй байгаа бол хүнд мөнгө зээлүүлэх хэрэггүй шүү. Таны санхүүгийн асуудалд гэр бүлийнхэн эсвэл найз нөхөд хошуу дүрэх нь таалагдахгүй байх бололтой. 

МЭЛХИЙ 

Идэвх зүтгэл сайтай хүмүүс үр дүнгээ амсаж, хамгийн таатай байна. Од гарагийн нөлөөгөөр харилцаа холбоондоо сэтгэл хангалуун байна. Хэрэв та өөрийн боломжоо нэмэгдүүлэхийг хүсэж байсан бол энэ бүхнийг одоо л хийнэ. Бүтээлч төсөл санхүүжилт авах магадлал өндөр. Таны бусдыг татах чадвар өндөр байгаа ч энэ өдөр эхэлсэн хайрын холбоо удаан үргэлжлэхгүй. Хайртай хүндээ дуртай зүйлийг нь хийж өг.

АРСЛАН 

Хэрэв та чухал мэдээлэл боловсруулах болон танилцуулга бэлдэх шаардлагатай бол туршлагатай хүмүүсээс тусламж ав. Өнөөдөр гэрийн ажил хийх нь сонирхолтой байх болно. Мөн гэр бүлээрээ гэрийн ажилд оролцоход хүн бүр дуртай байх бололтой. Хэрвээ та гэртээ байхыг хүсэж байвал нийгмийн үйл явдалд оролцож чадахгүй нь гэж бүү санаа зов. Өнөөдөр ихэнх хүмүүс маш завгүй байх болно.

ОХИН 

Өдөр тутмын улиг болсон амьдралын хэв маягаас салах хүсэл таныг эзэмдэнэ. Та мөрийтэй тоглоомд хожих эсвэл алдар нэртэй болж, дэлхийгээр аялж байна гэсэн бодолд автана. Мөрөөдөхөө зогсоож, эргэн тойрноо хар. Дэмий юм бодож цагаа нөхцөөхийн оронд шинэ бодит зүйлсийг өөртөө нээ. Гадуур гарах цаг гарга. Энгийн зүйл ч ямар их таашаал авчрахыг та харна. Өөдрөг хүмүүс хайр сэтгэлд одтой байдаг.

ЖИНЛҮҮР 

Өнөөдөр бусад ямар ч өдрүүдээс илүү танд зориулагдсан мэт байна. Ажил хэрэгч хүмүүст бизнесийн нэр хүнд гол зүйл байх болно. Бүх хариуцлага таны хяналтад байгаа гэдгийг шалгаарай. Эрүүл мэндээ бусдын үгээр залах хэрэггүй. Аливааг өөрийн биеэр шалгах боломжийг авч үз.

ХИЛЭНЦ 

Аз таныг ивээх болно. Өөрийгөө хөгжилтэй байлгах олон нийтийн ажилд хамруул. Ажил дээр чинь сорилт хяналт явагдах болно. Гэвч таны аливаа зүйлийн давах чадварынхаа хүчээр энэ бүхнээс амархан, дарамт багатай гарч чадна.

НУМ 

Хэрвээ та гэр бүлийнхээ асуудалд санаа зовж байгаа бол ах дүүсийнхээ хэн нэгэнтэй энэ байдлаа хуваалцсанаар дарамтаас бага ч болов ангижрах болно. Хэдийгээр асуудал шийдэгдэхгүй ч ядаж таны дотнын ганц хүн чинь зовлонг чинь мэдэж байх болно шүү дээ. Ганц бие болон салсан хүмүүст хайр дурлал ойрхон байна. Ажил хэргийн гэнэтийн санал ирэх нь гарцаагүй онцлог үйл явдал байх болно.

МАТАР 

Тайван байдал нь аз жаргалтай уур амьсгалыг энэ өдөр авч ирнэ. Таны нэр хүнд өснө. Хэрвээ та цалингаа нэмэгдүүлэх хангалттай гавьяатай бол уг хэлэлцээр амжилттай болж өндөрлөнө. Ажлын ярилцлагад орохдоо сэтгэл татам төрхөө ашигла. Ажлын чадвараа өсгөхийн тулд ажлын цагаа бүрэн ашигла.

ХУМХ 

Та ажлаа эхлэхээсээ өмнө өөрт хэрэгтэй зүйлсээ бэлэн эсэхээ шалгаарай. Та мөнгөтэй холбоотой асуудлыг сайн төлөвлөж байж шийдээрэй. Та авьяасаа ашиглавал санаандгүй байдлаар үнэлгээ авах боломжтой байна. Ажлаа амжуулахад урам зориг болон ургуулан бодох чадвар хэрэгтэй байна. Хайр дурлалын асуудлыг энэ өдөр хойш тавих хэрэгтэй.

ЗАГАС

Өнгөрсний тухай бодон түүнээсээ суралцах нь ирээдүйд тохиолдох олон зүйлүүдийн зөв хариултыг олоход тусална. Эрүүл мэнддээ анхаарч хөл тулгуур эрхтнээ хамгаалаарай. Хайрын харилцаа хуурагдаж гансарч болзошгүй байна. Хэн нэгэн таны итгэлийг даах байх гэж бодсон хүн тань нууцыг задраах бололтой. Үүнд битгий сэтгэлээр унаарай.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө