Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Өнөөдөр олон улсын дүрвэгсдийн өдөр

  Б.Оюун 2019-06-20 538

Өнөөдөр олон улсын дүрвэгсдийн өдөр. Энэ өдрийг 1974 онд Африкийн Холбооноос санаачлан дүрвэгсдийн өдөр болгож, улмаар албан ёсоор 2001 оноос эхлэн НҮБ-ын дүрвэгсдийн хорооноос гаргасан тогтоолоор олон улсын дүрвэгсдийн өдөр болгосон. Тэгвэл энэ өдөрт зориулсан НҮБ-ын тусгай хуралдаан дээр сүүлийн жилүүдэд дэлхий даяар дүрвэгсдийн тоо 70,8 саяд хүрч, 20 жилийн доторх хамгийн өндөр үзүүлэлт болсныг тэмдэглэсэн байна.

НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал хариуцсан салбар хорооноос гаргасан тайланд дурьдсанаар 2018 онд дэлхий даяар нийтдээ 70 сая 800 гаруй мянган иргэн орон гэрээ орхин дүрвэсэн байна.

Тэгвэл үүнээс ердөө жилийн өмнө 2017 онд энэ тоо 68,5  сая байсан байна. НҮБ-ын Дүрвэгсдийн хорооноос мэдээлж байгаагаар 2019 он гарсаар нийтдээ 13,6 сая хүн дайн тулаан, хямралаас шалтгаалан дүрвэж очоод байсан газраасаа мөн шилжин суурьших шаардлагатай тулгарсан байна. Ийнхүү амьдарч байсан газар байршлаа өөрчилсөн дүрвэгсдээс 10,8 сая нь өөрийн улс орон дотор, харин 2,8 сая нь гадагшаа дүрвэн, байршлаа өөрчилсөн байна.

НҮБ, жилийн дотор 70,8 сая дүрвэгч гэдэг бол маш их тоо гэж үзэж байна. Энэ үзүүлэлт 20 жилийн өмнөх үзүүлэлтээс хоёр дахин их байгаа юм. НҮБ-ын дүрвэгсдийн асуудал эрхэлсэн хорооны дээд комиссар Филиппо Грандигийн мэдэгдсэнээр хэдийгээр албаны тайланд ийм тоо дурьдагдаж байгаа ч харамсалтай нь амьдрал дээр үүнээс ч олон тооны хүн хувь заяаны эрхэнд эх орон, дассан газраа орхин явцгааж байгааг тэмдэглэжээ.

Image result for беженцы венесуэла
Тухайлбал сүүлийн жилүүдэд Венесуэлын иргэд улс орондоо нүүрлэсэн эдийн засгийн хямралаас шалтгаалан хөрш зэргэлдээх улс орнууд руу олноороо дүрвэх болсныг тэмдэглэж байна. НҮБ-ын мэдээгээр 2016 оноос хойш Венесуэл улсыг 3,3 сая иргэн нь орхин явжээ.

Нийтдээ өнгөрсөн хугацаанд дэлхийн хамгийн олон дүрвэгсэдтэй улс орнуудын жагсаалтын эхний 5 байрт доорх улс орнууд багтаад байна. Эдгээр 5 улс орон дэлхийн нийт дүрвэгсдийн 67%-ийг дангаар бүрдүүлж байна.

1. Сири - 6,7 сая иргэн

2. Афганистан- 2,7 сая иргэн

3. Өмнөд Судан - 2,3 сая иргэн

4. Мьянмар - 1,1 сая иргэн

5. Сомали - 0,9 сая иргэн 

Тэгвэл эсрэгээр 2019 он гарсаар дүрвэгсдийн тоонд багтаж байсан ердөө 2,9 сая хүн эх орон, эх нутагтаа буцсан байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө