Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

БОРИС ЖОНСОН ТОРИ-ГИЙН ТЭРГҮҮНИЙГ СОНГОХ 2 ДАХЬ ШАТНЫ САНАЛ ХУРААЛТАД ТЭРГҮҮЛЛЭЭ

  Б.Оюун 2019-06-19 368

Их Британийн эрх баригч Консерватив намын даргын сунгаа үргэлжилж, Тори-гийн тэргүүнд нэр дэвшигчдийн дундах хоёр дахь шатны санал хураалт боллоо. Тэгвэл хоёр дахь шатны санал хураалтын дүн тодорхой болж, нэр дэвшигчдээс тэргүүлэгчид нь тодорхой болжээ. Намын даргын сунгаанд Их Британийн гадаад хэргийн сайд Борис Жонсон тэргүүлж, түүнтэй хамт өөр 4 нэр дэвшигч саналын хязгаарыг давж чадсан байна.

 Борис Жонсон намын даргын эхний шатны санал хураалтад бусад нэр дэвшигчдээсээ хол тасархай санал авсан шигээ хоёр дахь шатны сунгаанд ч мөн тэргүүлж чаджээ. Борис Жонсонтой хамт албан сэнтийгээсээ огцорсон Тереза Мэйн засгийн газарт багтан ажиллаж байсан 4 сайд болох гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан Жереми Хант, байгаль орчны сайд Майкл Гоув, олон улсын хөгжлийн сайд Рори Стюарт болон дотоод хэргийн сайд Сажид Жавид нар 2 дахь шатны санал хураалтын босгыг давсан байна.

Өнгөрсөн мягмар гарагт болсон хоёр дахь шатны санал хураалтад нэр дэвшигчид Тори-гийн нийт 313 гишүүнээс дор хаяж 33 саналаар дэмжлэг авч, хэрвээ энэхүү саналын босгыг давж чадахгүй бол хасагдах ёстой байжээ. Тэгвэл хоёр дахь шатны санал хураалтад Борис Жонсон нийтдээ 126 санал дангаар авч тэргүүлсэн бол түүний араас Жереми Хант 46 санал авч удаалжээ. Бусад нэр дэвшигчдийн хувьд Майкл Гоув-41, Рори Стюарт 37, Сажид Жавид 33 санал тус тус авсан байна.

Тори-гийн тэргүүний суудлын төлөөх дараа дараагийн шатны санал хураалт лхагва болон пүрэв гарагуудад үргэлжлэн явагдаж, нэр дэвшигчид авсан санал, босго үзүүлэлтээр хасагдсаар Их БРитанийн консерватив намын тэргүүн тодорно.

Их Британийн эрх баригч Консерватив намын хувьд Брекситын асуудал мухардмал байдалд ороод байгаа өнөө цаг үед парламент дахь тори-гийн фракцийг нэгтгэн зангидаж, ЕХ-ноос салан тусгаарлах асуудлаас болж хуваагдаад байгаа гишүүдийн байр суурийг нэгтгэх хүн хэрэгтэй байгаа юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө