Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Тайландын ерөнхий сайдаар генерал Прают Чан Оча сонгогдлоо

  Б.Оюун 2019-06-14 267

Тайландын хаан Маха Ватчира-лонгкорн улсынхаа засгийн газрын тэргүүнээр генерал Прают Чан Очаг томилжээ. Генерал Чан Оча 2014 онд Тайландад болсон цэргийн эргэлтийг тэргүүлж, тухайн үеийн ерөнхий сайд Йинглак Чинаватын засгийн газрыг унагаж байсан юм.

Тайландын ерөнхий сайдаар томилогдсон генерал ойрын өдрүүдэд багтаан засгийн газраа эмхлэн байгуулах учиртай юм. Улс төрийн ажиглагчдын тэмдэглэж байгаагаар Тайландын шинэ засгийн газарт улс төрийн бүхий л нам хүчний төлөөлөл багтах бололтой. Тэгвэл энэ улсын улс төрийн жижиг намууд хоорондоо нэгдэн эвсэл байгуулж, Прайют Чан Очагийн тэргүүлэх засгийн газарт нэгдэхийг чармайж байна.

Генерал Прайют улс орондоо дэгдсэн хямралыг цэргийн эргэлт хийн дарж, улмаар улс орондоо олон жил үргэлжилж байгаа улс төрийн хямралд цэг тавьж, сөргөлдөгч талуудыг хооронд эвлэлдэн нэгтгэж, үндэсний эв нэгдлийн засгийн газар байгуулахаар зорьж байгаа юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө