Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Хотын иргэдийн амарч тухлах дуртай газруудыг хувийн хэвшилд алдсаар дуусах уу?

  Т.Бадамханд 2019-06-13 680

Түүх дурсгал агуулсан хэд хэдэн байршил аж ахуйн нэгж, хувь иргэний эзэмшилд очсон байна. Хуучны дүр төрхийг хэвээр нь үлдээснээр ирээдүй хойчдоо ярих түүх, үзүүлэх дурсгалтай хоцорно гэдгийг зарим иргэд хэлдэг. Гэвч цөөн хэдэн компани олны сайн мэдэх ногоон байгууламж хөшөө дурсгал бүхий газрыг компанийнхаа эзэмшилд багтаажээ.

Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн нийтийн эзэмшлийн болон ногоон байгууламж бүхий 49 байршилд судалгаа хийсэн байна. Үүний 30 нь нийтийн эзэмшилд хэвээр байгаа бол үлдсэн хэсэг нь төрийн болон хувийн эзэмшилд орсон байна.

Төрийн байгууллагын эзэмшилд байснаар тухайн газрыг хадгалж, хамгаалах, арчлах асуудлыг хариуцдаг байна. Харин зургаан байршил хувийн байгууллага, иргэнд очжээ.

Хүн бүрийн сайн мэдэх байгаль эх цогцолбор нь 1989 онд баригдсан. Сийлбэрлэж урласан хөшөө юм. Хөшөө тойрсон усан оргилууртой, сандал зэргээр тохижуулсан нь өнөөдрийг хүртэл иргэдийн очих дуртай газруудын нэгд багтдаг. Тэгвэл энэ газар нь Ядамсүрэн сан ТББ-ын мэдэлд шилжсэн байна.

Барилгачдын талбайг 1960 оноос тохижуулан барьж, 1970 онд албан ёсоор ашиглалтад оруулж Барилгачдын талбай гэж нэрлэжээ. Талбайн төв цэгт Баганат өндөрлөгтэй 5000 кв.м газрыг хамаарах энэ газарт цэцгийн мандал, сад зэрэгтэй нийтийн эзэмшлийн талбай байсан.

Одоо бол Барилга корпорацийн эзэмшилд шилжжээ. СХД Москвагийн гудамжны ногоон байгууламж бүхий талбай мөн л хувь хүний эзэмшилд шилжсэн байна. Эдгээр газрыг хот өөрийн өмчид авч, иргэдийн эзэмшилд хэзээ буцааж олгох талаар хариулт авлаа.

Дээр дурдсан газар бүр кино хальсанд дүр зургаа үлдээсэн, хотын иргэн бүрт дурсамж болсон газрууд. Гэтэл эдгээр газрыг устгаж, барилга барихаар дээрх нэр дурдсан газрууд хувьдаа авсан байгаа нь Газрын албан дахь баримтад багтсан байна. Ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн талбайгүй болсон иргэд санаа бодлоо нэгтгэн зарим талбайгаа хамгаалж авч үлдсээр байгаа юм. Иргэдэд шилэн байшин бус хүүхдээ салхилуулах ногоон байгууламж, нийлж суугаад хуучилдаг цэцэрлэгт талбайг илүүд үзэж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө