Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Ихэнх нутгаар үргэлжилсэн бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна

  Д.Отгонсүрэн 2019-06-13 4722

Малчид, иргэдийн анхааралд:            Өнөө маргаашдаа баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар үргэлжилсэн бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2019 оны 06 дугаар сарын 13-ны 20 цагаас 06 дугаар сарын 14-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо орно.  Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 10-15 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хөвсгөлийн уулархаг нутгаар, өдөртөө Хангай Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 градус, бусад нутгаар 10-15 градус, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 19-24 градус, бусад нутгаар 28-33 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө бүх нутгаар 7-12 градус, өдөртөө нутгийн баруун хэсгээр 25-30 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

 

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 30-32 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө Өмнөговийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 16-21 градус, бусад нутгаар 13-18 градус, өдөртөө нутгийн баруун хэсгээр 23-28 градус, бусад хэсгээр 29-34 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 29-31 градус дулаан байна.

2019 оны 06 дугаар сарын 15-наас 06 дугаар сарын 19-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:  

 15-нд баруун, төв, говийн аймгуудын ихэнх нутгаар, 16-нд ихэнх нутгаар, 17 -нд төвийн аймгуудын ихэнх, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 15-нд говь талын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. 15-нд нутгийн зүүн хагаст халах боловч цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүсийн нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө