Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ЕВРОПЫН ГУРВАЛ INSTEX МЕХАНИЗМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ХҮСЭЛТЭЙ БАЙНА

  Б.Оюун 2019-06-11 216

ХБНГУ-ын гадаад хэргийн сайд Хайко Маас Иран улстай олон улсын энхийн зургаагийн байгуулсан цөмийн гэрээг аварч үлдэхийн тулд Тегеранд айлчлал хийж байна. Тэрээр Иран болон АНУ-ын хоорондын харилцаа хурцдаад байгаа цаг үед Иранд айлчилсан Барууны улс орны анхны өндөр албаны хүн болжээ. 

Хайко Маасын Тегеранд хийсэн айлчлалын гол зорилго нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн 5 улс орон, мөн Германы талын нэгдэн байгуулсан Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой олон улсын гэрээг хадгалж үлдэх явдал байжээ.

Түүнчлэн Германы гадаад хэрггийн сайд айлчлалынхаа үеэр Ираны талтай Сири болон Йемен дэх өнөөгийн нөхцөл байдлын талаар хэлэлцэж, Исламын улс орны пуужингийн хөтөлбөртэй холбоотой сэдвийг мөн хөндөн хэлэлцжээ. Хайко Маасын мэдэгдэж байгаагаар Ираны талын оролцоо нөлөөгүйгээр Ойрхи Дорнод, Персийн булангийн бүс нутгийн асуудлыг тойруулан шийдэх аргагүй юм гэжээ. 

Image result for ядерная сделка с ираном

 Ираны гадаад хэргийн сайд Жавад Зариф:-Бидэнд Герман улстай Тегераны цөмийн асуудлаарх олон улсын гэрээг хадгалж үлдэх тал дээр байр суурь маань давхцаж, нэг зорилго чиглэлтэй байна.

Гэвч Америкийн тал олон улсын нийгэмлэгийн хамтын хүчин чармайлтаар байгуулсан гэрээнээс нэг талт байдлаар гарч, манай улс орны эрх ашиг, үүрэг хариуцлагыг уландаа гишгэлээ. Бид Ойрхи Дорнодын бүс нутаг дахь аюулгүй тогтвортой байдлыг сахин хамгаалж, аливаа хямрал хүчирхийлэл гаарахаас сэргийлэх хүсэлтэй байна. Гэвч Вашингтоны тал Тегераны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх олон улсын гэрээнээс нэг талт байдлаар гараад зогсолгүй, мөн Ираны эсрэг хоригоо сэргээсэн. Бид Америкийн энэ үйлдлийг зүгээр хараад, хүлээн зөвшөөрөөд суух боломжгүй гэжээ.

Европын улс орнууд Ираны тал олон улсын гэрээнд нэгдэхдээ улс орныхоо эдийн засгийн байр байдлыг дээшлүүлэх зорилго тавьсныг ойлгож байна. Гэвч харамсалтай нь АНУ-ын талын оролцоо дэмжлэггүйгээр олон улсын гэрээнд заасан үр дүнд хүрэх аргагүй гэдгийг Маас тэмдэглэжээ. Тиймээс Германы тал Иран улстай байгуулсан олон улсын гэрээг хэвээр хадгалж үлдэх сонирхолтой, Европын улс орнууд энэхүү гэрээг улс төрийн болоод стратегийн түншлэлийн үүднээс дэмжиж байгааг илэрхийлсэн байна.

Image result for instex

Энэ зорилгоор Германы тал Иран улстай байгуулсан гэрээнд заагдсан нөхцөл шаардлагуудыг биелүүлж, дагаж мөрдөх хүсэлтэй байгаагаа илэрхийлэн, Ирантай талтай тохиролцсон Instex төлбөрийн системийг ажиллагаанд оруулах асуудал дээр тогтон ажиллаж байгаагаа мэдэгджээ.

Instex төлбөрийн нэгдсэн систем байгуулах талаар Берлин, Лондон, Парисын талууд өнгөрсөн 1-р сарын сүүлээр мэдэгдсэн юм. Энэ нь Иран улстай Америкийн хоригийг тойруулан худалдаа хийх үйл явцыг дэмжих зорилгоор байгуулахаар зорьж байгаа механизм юм.

Энэхүү механизмыг одоогоор ажиллагаанд оруулаагүй байгаа ч Европын гурвал энэ талаар урьдчилсан байдлаар тохиролцож, нэгдсэн капитал хөрөнгөө босгожээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө