Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Иран улс “Хордад-15” нэртэй агаараас эсэргүүцэн хамгаалах шинэ системээ танилцуулжээ

  Б.Оюун 2019-06-10 291

Иран улс дотооддоо үйлдвэрлэсэн “Хордад-15” нэртэй агаараас эсэргүүцэн хамгаалах шинэ системээ танилцуулжээ. Энэхүү систем нь пуужингийн харвалтыг дундаас нь устгах чадвартай, ПЭХ систем юм. Шинэ систем нь 150 км радиус дотор цэргийн онгоц, нисэгчгүй онгоц зэрэг янз бүрийн байг олж илрүүлэхээс гадна 120 км-ийн зайд тэднийг дагах чадалтай гэнэ.

Ираны батлан хамгаалах яам шинэ зэвсгийн туршилтаа амжилттай явуулж, энэхүү туршилтын үйл явцыг Ираны батлан хамгаалахын сайд Амир Хатами биечлэн хянасан байна. Шинэ систем нь Ираны “Сайяд-3” пуужингаас харвасан байг алдалгүй дагаж устган, туршилт амжилттай явагджээ. “Хордад-15” системийг Ираны батлан хамгаалах салбарын мэргэжилтнүүд боловсруулан угсарч, Ираны цэрэг армийн хүчинд албан ёсоор шилжүүлэн өгчээ.

Батлан хамгаалахын сайд Амир Хатами:  Шинэ систем нь нууцлагдмал байг 85 км-ийн радиус дотор илрүүлж, тэдгээрийг 45 км-ийн зайд устгах чадвартай 

Түүнчлэн энэхүү систем нь нэг дор 6 байг олж илрүүлэх чадвартай юм. Ираны албаны эх сурвалжийн мэдээлж байгаагаар шинээр ПЭХСистем боловсруулснаар бүс нутгийн аюулгүй тогтворгүй байдалд заналхийлэл учрахгүй гэнэ. Учир нь Ираны батлан хамгаалах чиглэл зөвхөн гаднаас ирж болзошгүй аюулыг тогтоон барихад л чиглэж байгаа юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө