Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Варшав хотноо 130 метрийн өндөртэй барилгад гал гарч шатжээ

  Б.Оюун 2019-06-10 201

Польшийн нийслэл Варшав хотноо 130 метрийн өндөртэй барилгад гал гарч шатжээ. Гал гарсан барилга нь ирэх онд ашиглалтанд орох ёстой байсан, барилгын ажил нь гүйцэд хийгдээгүй, хүнгүй хоосон барилга байжээ.

Варшав хотын төвд баригдаж байгаа 130 метрийн өндөртэй The Warsaw Hub барилгад гал гарчээ. Гал барилгын хамгийн дээд буюу 25-р давхарт гарсан байна. Улмаар гал хоромхон зуурт хүрээгээ тэлж, барилгын дээд 3 давхар галд автсан байна.

Гал сөнөөгчид шуурхай ирж ажиллан, галыг үүрийн 5 цагт унтрааж чаджээ. Түймрийг унтраахаар 130 гал сөнөөгч ажилласан байна. Азаар галд барилгын гол нуруу өртөөгүй, мөн доод биш дээд давхруудад гал гарсан учраас барилгын ажлыг цааш үргэлжлүүлэх боломжтой хоцорчээ. Галд автсан дээд давхруудыг буулган дахин барих боломжтой гэж барилгын мэргэжилтнүүд үзэж байна. Барилгын хөрөнгө оруулагчид мөн барилгаа үргэлжлүүлэн барих болно гэдгийг мэдэгджээ.

Одоогоор гал гарсан шалтгаан нөхцөл тодорхойгүй байна. Варшавын төв нэртэй энэ барилга нь нийтдээ 3 өндөр барилгаас бүрдэх цогцолбор болон сүндэрлэх юм. Нэгэнд нь зочид буудал байх бол үлдсэн хоёр цамхагт офисууд байрлах юм байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө