Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Вашингтоны эрх баригчид Мексикийн эсрэг импортын хориг тогтооно

  Б.Оюун 2019-06-08 505

Вашингтоны эрх баригчид Мексикийн эсрэг импортын хоригоо ч чангалж, ирэх долоо хоногоос импортын татвараа нэмэгдүүлэхээр шийдээд байгаа юм. АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пенсийн мэдэгдсэнээр Мексикийн талаас улсынх нь хилээр нэвтрэх хууль бус цагаачдын урсгал нэмэгдэж байгааг таслан зогсоохын тулд хил дагуух нутагтаа онц байдал зарлахаар бэлтгэж байгаа гэнэ.

Мөн үүнийг дагаад Мексикээс орж ирэх бараа бүтээгдэхүүний импортын татварыг 5%-иар нэмэгдүүлэх шийдвэр гарган, энэ сарын 10-нөөс эхлэн хэрэгжүүлж эхлэхээр тогтжээ. Түүнчлэн цаашлаад хоёр улсын хоорондын цагаачлалын асуудал шийдэгдэх хүртэл үнэ тарифын шинэ журмыг сар бүр шат дараатайгаар нэмэгдүүлж, ирэх 10-р сар гэхэд 25%-д хүргэж болзошгүй байна. 

Мексикийн гадаад хэргийн сайд Марсело Эбрард АНУ-тай импортын бараа бүтээгдэхүүнд тавих нэмэлт татварыг зогсоох асуудлаар яриа хэлэлцээр явуулж байгаа юм. Гэвч энэхүү хэлэлцээр амжилтад хүрэхгүй бол Дональд Трамп Мексикийн импортын бараа бүтээгдэхүүний татварын хэмжээг 5%-иар нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа юм.

Трамп Мексикээр дамжин улс оронд нь ирж байгаа хууль бус цагаачдын урсгалыг ямар ч үнээр хамаагүй таслан зогсоохыг хүсч байгаа юм. Тиймээс Мексикийн талд ийнхүү дарамт шахалт үзүүлж, импортын татвараа нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлж байна.

Тэгвэл энэ хооронд Мексикийн тал Америкт цагаачлах хүсэлтэй иргэдийн урсгалыг зогсоохын тулд Гватемалтай залгаа хилийн бүс дагуу Үндэсний гвардийн цэрэг дайчдаа нэмж байршуулсан байна. Нийтдээ хил дагуу 6 мянган хүний бүрэлдэхүүнтэй нэмэлт хүч гаргаж, хууль бусаар хил давагсдын урсгалыг таслан зогсоох арга хэмжээ авч байна.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө