Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ОХУ-БНХАУ ХУДАЛДААНЫ ХАРИЛЦАН АШИГТАЙ ГЭРЭЭ ХЭЛЦЛҮҮД БАЙГУУЛЛАА

  Б.Оюун 2019-06-08 430

Петербургийн олон улсын эдийн засгийн форумын хүрээнд ОХУ болон БНХАУ-ын талууд худалдааны болоод эдийн засгийн харилцан ашигтай шинэ гэрээ хэлцлүүд хийжээ. Тухайлбал форумын үеэр Оросын “Новатэк” компани “Арктик -2” төслийн хувьцааны 20%-ийг Хятадын CNOOC  болон CNPC гэсэн хоёр компанид худалдах гэрээ байгуулсан байна. Эрчим хүчний салбарт хийгдсэн энэхүү гэрээнээс гадна Орос, Хятадын талууд эдийн засаг, бизнес, хөрөнгө оруулалтын ашигтай хэд хэдэн гэрээ хэлцэл байгуулж, Петербургийн олон улсын форумыг үр бүтээлтэй өндөрлөжээ.

 Оросын шингэрүүлсэн байгалийн хий үйлдвэрлэгч томоохон компанийн тэргүүн Леонид Михельсон Петербургийн олон улсын форумын хүрээнд Хятадын төрийн өмчит эрчим хүчний хоёр томоохон компанитай хамтын ажиллагааны гэрээ байгуулсандаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ. Хятадын CNPC компани манай “Ямал”-ын 20%-ийг эзэмшдэг бол өнөөдөр “Арктик -2” төслийн 10%-ийг худалдан авч, дээр нь CNOOC компани мөн нэгдэн 10%-ийн хувьцаа худалдан авчээ. 

Түүнчлэн үүнээс өмнө Кремльд болсон уулзалтаар Оросын холбоо харилцааны МТС болон Хятадын харилцаа холбооны Huawei компаниуд ирэх онд Оросод 5G системийг хөгжүүлэх гэрээнд гарын үсэг зурж, холбоо харилцаа, техник технологийн салбарт хамтран ажиллахаар тогтсон юм. Оросын МТС компанийн ерөнхийлөгч энэхүү гэрээнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, Хятадын Huawei компанитай 5G технологийн нэвтрүүлэхэд хамтран ажиллаж, төслөө амжилттай хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэжээ.

Өнгөрсөн онд ОХУ болон БНХАУ-ын хоорондын худалдааны эргэлт 100 тэрбум ам. долларт хүрч, дээд амжилтаа тогтоосон юм. Талууд цаашид ч энэхүү харилцаагаа хадгалж, худалдаа-эдийн засаг-хөрөнгө оруулалтын чиглэлд нягт хамтран ажиллахаар ноён Ши Жиньпины ОХУ-д хийсэн дээд айлчлалын үеэр харилцан тохиролцжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө