Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ХЭН ИХ БРИТАНИЙН ДАРААГИЙН ЕРӨНХИЙ САЙД БОЛОХ ВЭ?

  Б.Оюун 2019-06-07 433

Их Британийн ерөнхий сайд Тереза Мэй албан сэнтийгээсээ буусны дараагаар түүнийг залгамжлах хүн тодорхой болох хүртэл ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр үргэлжлүүлэн ажиллах болно. Тэгвэл Консерватив нам дараагийн намын тэргүүн, ерөнхий сайдын үүргийг хүлээх хүнийг хэрхэн яаж сонгох вэ?

Их Британийн дараагийн ерөнхий сайдаар сонгогдох улс төрчдийн жагсаалтад багтаж байгаа нэр дэвшигчид нь Брекситын хөтөлбөрийн талаар янз бүрийн байр суурь баримталж байгаа улс төрчид багтаж байгаа юм. Тухайлбал Брекситыг хэрэгжүүлэх хугацааг дахин хойшлуулах ямар ч арга байхгүй гэж үзэж байгаа улс төрчид байгаа бол эсрэгээр Брекситын асуудлыг амжилттай шийдэхийн тулд баримтад зарим нэг өөрчлөлт оруулж, асуудалд уян хатан хандах нь зүйтэй гэж улс төрчид ч байна.

Их Британийн дараагийн ерөнхий сайдын суудалд сонгогдохоор горилж байгаа улс төрчдөөс Брекситыг хатуу арга замаар шийдэх нь зүйтэй гэж үзэж байгаа улс төрчдийн тоонд Борис Жонсон, Доминик Рааб, Андреа Ледсом, Эстер Маквей зэрэг улс төрчид багтаж байна. Тэд Брекситыг хэрэгжүүлэх хугацааг өөрчлөх талаарх яриа огт байж болохгүй гэж үзэн, өмнө нь тогтсоны дагуу Их Британи улс ЕХ-ны бүрэлдэхүүнээс 10-р сарын 31 гэхэд гарах нь зүйтэй гэж үзэж байгаа юм.

Тэгвэл энэ асуудлаар арай уян хатан байр суурь баримталж, шаардлагатай бол Брекситын хөтөлбөрт зарим өөрчлөлт оруулж, хөтөлбөрийг ямар ч л байсан хуулийн хугацаанд нь хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа улс төрчид байна. Тэдний дотор Жереми Хант, Сажид Давид, Марк Харпер зэрэг улс төрчдийг нэрлэж болно.   

ЕХ, эсрэгээр Их Британийн дараагийн ерөнхий сайдын суудалд нэр дэвшигчдийн баримталж байгаа байр суурийг үл харгалзан Брекситын хөтөлбөрийг дахин оролдон, өөрчлөхийг зөвшөөрөхгүй гээд, Их Британийн тал дотооддоо асуудлаа шийдэж, Брюссельтай тохиролцсоны дагуу хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг шаардаж байгаа юм.

Их Британийн ерөнхий сайдын суудалд нэр дэвшигчдээс 3 хүн, тухайлбал Майкл Гоув, Мэтт Хэнкок, Рори Стюарт нар Их Британи ЕХ-ны бүрэлдэхүүнээс гарсны дараагаар мөрдөх хууль эрх зүйн орчныг тогтолгүйгээр ЕХ-ноос гарах нь буруу гэж үзэж байна.

Тэгвэл зөвхөн ганцхан нэр дэвшигч Брекситын асуудлаар иргэд сонгогчдын дунд дахин бүх нийтийн санал хураалт явуулж, асуудлыг иргэдийн хүсэл зорилгоор шийдэх хэрэгтэй гэж үзэж байна. Энэ бол Их Британи улсыг ЕХ-ны бүрэлдэхүүнээс гарах бодлогыг эсэргүүцэгч Сэм Жим юм. Гэхдээ улс төрийн ажиглагчдын үзэж байгаагаар Сэм Жим дараагийн Их Британийн ерөнхий сайдаар сонгогдох магадлал хамгийн бага байгаа юм.  

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө