Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ПЕТЕРБУРГИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ФОРУМ АЖЛАА ЭХЭЛЖЭЭ

  Б.Оюун 2019-06-07 377

ОХУ-ын Хойд нийслэл гэгддэг Санкт Петербург хотноо “Петербургийн олон улсын эдийн засгийн форум” ажлаа эхэлжээ. Петербургийн олон улсын эдийн засгийн форум нь олон улсын эдийн засаг, бизнесийн салбарын нөлөө бүхий томоохон чуулган юм. Анх энэхүү чуулганыг 1997 онд зохион байгуулж, 2006 оноос эхлэн ОХУ-ын ерөнхийлөгчийн ивээл дор тогтмол зохион явуулж байхаар тогтжээ.

Петербургийн олон улсын эдийн засгийн форумд манай хойд хөршид төрийн дээд хэмжээний айлчлал хийж байгаа БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жиньпин оролцож байна. Түүнчлэн олон улсын бизнес, эдийн засгийн салбарын төлөөлөл, улс орнуудын албаны хүмүүс оролцож байгаа юм. Чуулганы хүрээнд нийтдээ 170 гаруй уулзалт, арга хэмжээ явуулахаар тогтжээ.

Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Петербургийн олон улсын эдийн засгийн форум нь олон улсын ажил хэрэгч, бизнесийн салбарынханы хуран цугладаг томоохон тавцан болон хувирч, эдийн засаг-хөрөнгө оруулалтын өргөн сэдвээр санал бодлоо солилцож, ажил хэргийн уулзалт явуулж, гэрээ хэлэлцээр хийдэг гол талбаруудын нэг болж чадсан байна.

Петербургийн олон улсын эдийн засгийн форум энэ жил “Тогтвортой хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох нь” сэдэв дор болж байгаа юм. Олон улсын эдийн засгийн форум энэ сарын 6-8-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Петербургийн олон улсын эдийн засгийн форумын хүрээнд ОХУ-ын засгийн газраас “Росконгресс фонд” нэртэй сан байгуулж, сангийн үйл ажиллагаа жилээс жилд өргөжин тэлж байгаа юм. Бизнес, эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилгоор байгуулсан санд өнөөдөр дэлхийн 195 улс орны 80 мянга гаруй ажил хэрэгч салбарын төлөөлөл багтаж байгаа юм.  

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө