Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ТЯНЬАНЬМЕНИЙ БОСЛОГО 30 ЖИЛ: АНУ, БНХАУ-ААС БОСЛОГЫН ҮЕЭР ХЭДЭН ХҮН АМИА АЛДСАНЫГ ТОДРУУЛАХЫГ ХҮСЛЭЭ

  Б.Оюун 2019-06-05 562

Манай урд хөршийн нийслэл Бээжин хотод одоогоос 30 жилийн тэртээ, 1989 оны 6-р сард Тяньаньмений оюутны бослого болж, Хятадын эрх баригчид энэхүү бослогыг хүч түрэмгийлэн дарсан цуст явдал болж байсан. Тэгвэл энэхүү бослогын ойн үеэр АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Хятадын эрх баригчдад хандан 30 жилийн өмнө болсон цуст бослого тэмцлийн үеэр чухам хэдий тооны хүн Тяньаньмений талбайд амиа алдсан тодорхой тоо баримтыг дэлгэхийг хүсссэн мэдэгдэл хийжээ. Америкийн албаны хүний энэ мэдэгдэлд Хятадын тал эгдүүцэн бухимдаж байгаагаа илэрхийлсэн байна.

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Тяньаньмений оюутны бослогын 30 жилийн ойн өмнө Хятад дахь хүний эрхийн байр байдлыг шүүмжилж, Хятадын эрх баригчид тэрхүү цуст үйл явдлын үеэр чухам хэдэн хүн амиа алдсан баримтыг дэлгэх цаг нь болсон гэж мэдэгдсэн юм.  

Тэгвэл Вашингтон дахь Хятадын ЭСЯ-ны албаны төлөөлөгч Майк Помпеогийн дээрх мэдэгдлийг Хятадын ард түмнийг гутаан доромжлох гэсэн, олон улсын тавцанд нэр хүндийг нь зориудаар унагах гэсэн үйлдэл гэж харж байгаагаа илэрхийлжээ.

Image result for майк помпео тяньаньмэнь

1989 оны 6-р сард Хятадын нийслэл Бээжин хотноо оюутнууд төр засгийнхаа бодлого, байр суурийг эсэргүүцэн улс төрийн жагсаал цуглаан хийснийг тухайн үеийн эрх баригчид цэргийн хүчээр нухчин дарсан юм. Хятад улс 1989 онд Тяньаньмэний талбайд болсон оюутны бослого тэмцлийг төрийн эрхийг буулгах гэсэн улс төрийн хувьсгалт бослого тэмцэл байсан гэж үздэг. Тиймээс ч Хятадын төр засаг өөрсдийн эсрэг боссон оюутан залуусыг хүч хэрэглэн олноор нь хоморголон устгаж дарсан байна. Энэ цагаас хойш Хятадын удирдлага 1989 оны үйл явдлыг дахин сануулахгүй байхыг шаардаж, оюутны бослогын талаар ямарваа байдлаар хөндөн ярихыг хориглосон юм.

Оюутны бослого тэмцлээс хойш өнөөдөр 30 жил өнгөрөөд байгаа ч Хятадын засгийн газар өнөөдрийг хүртэл Тяньаньмений талбайд болсон бослого тэмцлийг дарах үед хэдэн хүн амиа алдсаныг тодорхой нэрлэдэггүй байна.

Майк Помпео энэ талаар хийсэн мэдэгдэлдээ Хятадын эрх баригчдыг өөрийн дэглэмийг эсэргүүцсэн, бослого тэмцэл гаргасан ямар ч үйлдлийг хүчээр шийдэж, хүний эрхийг ноцтой зөрчдөгт буруутгаад жишээ болгон Шиньжан Уйгарын үндэсний цөөнхийн тэмцлийг дурьджээ. Помпео ингэж мэдэгдэхдээ Хятад улс олон улсын интеграцчлал, даяаршиж байгаа өнөөгийн нийгэмд илүү нээлттэй, илүү хүмүүнлэг нийгмийг цогцлооно гэж харж байсан Америкийн итгэл найдварыг даасангүй гэж мэдэгдэлдээ шүүмжилсэн байна.

ТЯНЬАНЬМЕНИЙ ОЮУТНЫ БОСЛОГО

Түүхийн хуудас сөхвөл одоогоос 30 жилийн тэртээ 1989 онд коммунист дэглэмтэй Хятад улсын түүхэн дэх хамгийн томоохон эсэргүүцлийн жагсаал цуглаан Бээжин хотын төвд, Тяньаньмений талбайд өрнөж, бараг сая гаруй хүн жагсаалд нэгдсэн гэж үздэг юм. Хагас сар гаруй үргэлжилсэн оюутны бослого тэмцлийг Хятадын эрх баригчид 6-р сарын 4-нд  Тяньаньмений талбайд танк, хуягт техник оруулан жагсагчид руу гал нээж цэргийн хүчээр дарсан юм.  

Протест на площади Тяньаньмень - архивное фото

Энэ үеэр талбайд цугласан хэдэн зуун хүн амиа алдсан ч чухам хэдэн хүн бослогыг хүчээр дарах үед амиа алдсан тодорхой тоо өнөөдөр ч байдаггүй байна. Тухайн үед Хятадын эрх баригчид оюутны бослогыг дарах үед 242 хүн нас барсан гэдэг боловч барууны хэвлэл мэдээлэлээр мянгаас илүү хүн амь үрэгдсэн гэж мэдээлж байжээ. Хятадын оюутнууд коммунист намыг өөрчлөж сайжруулж, ардчилалыг хүсч байснаас бус социализмаас ухрах, олон намын систем нэвтрүүлэх гэх зэрэг шаардлага тавиагүй юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө