Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

БНЭУ-ЫН ПАРЛАМЕНТЫН СОНГУУЛЬД 550 САЯ ХҮН ОРОЛЦОЖ, САНАЛАА ӨГЧЭЭ

  Б.Оюун 2019-05-24 322

Дэлхийн хамгийн их хүн амтай улс орон болох БНЭУ-д парламентын сонгууль бүтэн сарын хугацаанд үргэлжилсэн. Тэгвэл Энэтхэгийн сонгуулийн төв хороо парламентын сонгуулийн санал тоолох үйл ажиллагааг дуусгаж, сая сонгуулийн дүнг албан ёсоор танилцуулжээ. БНЭУ-д явагдсан парламентын сонгуульд нийтдээ 550 сая сонгогч буюу дэлхийн нийт хүн амын 7% нь оролцжээ. Сонгуулийн албан ёсны дүн байдлаар Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди тэргүүтэй Индусын Үндэсний нам болох “Бхаратия Жаната” нам сонгуульд тэргүүлсэн байна.

Сонгуулийн албан ёсны дүн байдлаар энэ нам парламентын 543 суудалтай доод танхимд нийтдээ 350 суудлыг дангаар эзэлжээ. Тэгвэл өмнөх парламентад “Бхаратия Жаната” нам 282 суудалтай байсан юм. Улс төрийн ажиглагчид Энэтхэгт явагдсан парламентын сонгуулийн дүн энэ улсад Ардчилал бат бэх байр сууриа олж авсны томоохон баталгаа гэж харж дүгнэж байна. Түүнчлэн улс төрчид Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Модиг Унгарт Виктор Орбан, АНУ-д Дональд Трамп улс төрийн болоод бизнесийн салбарт ихэд нөлөөтэй байдаг шиг улс орондоо дэлхийн улс төрчидтэй эн тэнцэхүйц хэмжээний нэр нөлөөтэй гэдгийг нь дуу нэгтэй хүлээн зөвшөөрдөг байна. Тиймдээ ч Модиг “Энэтхэгийн Трамп” гэж нэрийдэх нь байдаг юм.

Тэгвэл Энэтхэгийн парламентын сонгуульд тэргүүлсэн Модигийн намын араас Рахул Гандигийн тэргүүлдэг “Энэтхэгийн Үндэсний конгресс” нам орж, гол өрсөлдөгч нь байжээ. Энэтхэгийн анхны ерөнхий сайд Жавахарлал Неругийн үр удмыг залгамжлагч Рахул Ганди Модиг нэг бус удаа Энэтхэгийн ардчиллыг сүйтгэж, улс оронд шашин хоорондын тэмцлийг дэвэргэж байгаад буруутгаж байжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө