Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ЯПОНД ТРАМПЫН АЙЛЧЛАЛЫН ӨМНӨ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ӨНДӨРСГӨЖЭЭ

  Б.Оюун 2019-05-24 316

АНУ-ын төрийн тэргүүн Дональд Трамп энэ сарын 25-28-ны өдрүүдэд Япон улсад төрийн дээд хэмжээний айлчлал хийх гэж байна.

Арлын Японд айлчлах үеэрээ Цагаан ордны тэргүүн Японы хамтрагч Шинзо Абэтэй албаны яриа хэлэлцээр явуулахаас гадна тэд хамтдаа сумо бөхийн барилдаан үзэж сонирхох гэнэ. Түүнчлэн АНУ-ын тэргүүн Дональд Трамп Японы шинэ эзэн хаан Нарухитод бараалхах юм. Америкийн тэргүүний айлчлалтай холбогдуулан Наран улсад хаа сайгүй аюулгүй байдлыг өндөрсгөөд байна.

Японы хууль хүчнийхэн Дональд Трампын айлчлалтай холбогдуулан хаа сайгүй аюулгүй байдлаа өндөрсгөж, олон нийтийн газрууд тэр дундаа нисэх буудалд харуул хамгаалалтаа нэмэгдүүлжээ. Нийтдээ айлчлалтай холбогдуулан 25 мянган цагдаа офицер өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж эхлээд байна. Японы хууль хүчнийхэн олон нийтийн газрууд, хүн олноор цуглардаг газруудад харуул хамгаалалтаа чангатган, нэмэлт хамгаалалт гаргаад байгаа юм. Ерөнхийлөгч Трампын Япон улсад хийх айлчлалын үеэр нийслэл Токио болон ойролцоох гурван мужид аюулгүйн арга хэмжээ авч ажиллаж байгаа гэнэ. Түүнчлэн нийслэл Токио хотын гол барилга байгууламж, объектуудад хяналтаа чангатгажээ. Мөн Дональд Трамп болон Шинзо Абэ нарын хамтдаа очих Токио хотын Коку-гикан сумо бөхийн ордныг ч мөн онцгой хамгаалалтад авч байгаа юм.  

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө