Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Багдад хотын “ногоон бүс” халдлагад өртжээ

  Б.Оюун 2019-05-21 504

Иракийн нийслэл Багдад хотын тусгай хамгаалалттай “ногоон бүс” халдлагад өртжээ. Reuters мэдээллийн агентлагийн уламжилж байгаагаар Багдад хотын гадны ЭСЯ-д, дипломат албад, засгийн газрын барилга байгууламж байрладаг тусгай хамгаалалттай бүс рүү “Катюша” загварын пуужингаар харвасан байна.

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Багдад хотын “ногоон бүс”, тэр дундаа АНУ-ын ЭСЯ байрладаг газраас холгүй Катюша загварын пуужин тусчээ. Иракийн армийн тусгай ангийнхан сүүлд Багдад хотын “ногоон бүс” рүү харвасан пуужингийн төхөөрөмжийг илрүүлсэн байна. Энэ явдалтай холбогдуулан Багдад хотын тусгай дүүрэгт аюулгүй байдлыг чангатгажээ.

Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар Катюша пуужингийн сум Америкийн ЭСЯ-ны барилгаас ердөө нэг км хүрэхгүй газарт туссан байна. Азаар энэ халдлагын үеэр хүн амьтан, барилга байшин өртөөгүй гэнэ. Багдад хотын “ногоон бүс”-д болсон явдал нь өнгөрсөн оны 9-р сараас хойш гарч байгаа анхны халдлага болжээ. Иракийн батлан хамгаалахын яамны албаны төлөөлөгчийн мэдээлснээр пуужин “нэр нь үл мэдэгдэх цэрэг”-ийн хөшөөний дэргэд унажээ. Багдад хотноо болсон явдлын дагуу мөрдөн шалгах ажил явуулж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө