Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Афганистаны парламентын доод танхимын гишүүд зодолджээ

  Б.Оюун 2019-05-21 271

Афганистаны парламентын доод танхим буюу Волуса Жирга өнгөрсөн ням гарагт спикерээ сонгосон юм. Тэгвэл ийнхүү шинэ спикерээ сонгосны дараагаар болсон хуралдааны үеэр доод танхимын гишүүдийн хооронд үл ойлголцол гарч, Волуса Жиргагийн спикерээр Мир Рахман Рахманиг сонгосныг эсэргүүцэн ширүүн маргаан мэтгэлцээн дэгджээ.

Афганистаны хэвлэлийнхэний дамжуулж байгаагаар танхимд парламентын доод танхимын спикерээр сонгогдсон Мир Рахман Рахманиг дэмжигчид болоод эсэргүүцэгчдийн хооронд маргаан дэгдэж, улмаар хоорондоо зодолджээ.

Аюулгүйн хүчнийхэн гишүүдийн маргаан зодоонд хөндлөнгөөс оролцож, гишүүдийг салгахаас аргагүйд хүрсэн байна. Ням гарагт болсон санал хураалтаар Мир Рахман Рахмани парламентын доод танхимын 123 гишүүний дэмжлэгтэйгээр спикерээр сонгогдсон юм. Тэгвэл түүнд Волуса Жиргаг тэргүүлэхэд нь 124 хүний санал шаардлагатай байсан гэж үзэн, сөрөг хүчний улс төрчид шинээр сонгогдсон спикерыг хүлээн зөвшөөрөхгүй, тэрээр парламентын доод танхимыг тэргүүлэхэд шаардагдах санал аваагүй гэж үзэн эсэргүүцжээ.

Тэгвэл энэ хооронд Афганистаны олон нийтийн сошиал сүлжээгээр парламентын танхимд үүссэн маргаан зодооныг харуулсан бичлэг тавигджээ. Бичлэгэн дээр гишүүд шинээр сонгогдсон спикерыг индэр дээр гарч, суудалдаа суухад нь саад тотгор учруулан замд нь хөндөлсөж байгаа дүр зураг буусан байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө