Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Якушима ууланд борооны улмаас хэдэн зуун жуулчид боогджээ

  Б.Оюун 2019-05-20 256

Японы Кагошима мужийн Якушима арал дээр гэнэт үргэлжлэн орсон хүчтэй аадар борооны улмаас ууланд авиралт хийж явсан хүмүүс цаг агаарын таагүй байдалд боогдсон байна. Орон нутгийн эрх баригчдынх нь мэдээлж байгаагаар хүчтэй аадар борооны улмаас уулархаг газруудад хөрсний гулгалт, нуралт болж, зарим уулын замуудад цас бороо холилдон орсноос хальтиргаа гулгаатай болжээ.

Цаг уурын энэхүү гэнэтийн үзэгдлээс болж Якушимагийн уулын бүсэд 314 хүн ууланд боогдсон байна. Тэдний дийлэнх нь ууланд авиралт зугаалга хийж явсан жуулчид байжээ.  Ууланд ийнхүү бууж чадалгүй түгжигдсэн хүмүүс шөнийг тэндээ өнгөрүүлж, маргааш нь борооны ус татарсны дараа сая доош бууж, жуулчдыг орон нутгийн цагдаагийн албанд автобусаар хүргэн, шаардлагатай тусламж үзүүлсэн байна.

Ууланд авиралт хийж байсан жуулчдын дийлэнх хэсэг нь эндхийн алдартай том хус мод ургадаг Жомонсуга дахь бүсэд байж таарчээ. Хүмүүсийг уулнаас аюулгүй буулгасны дараа тэдэнд шаардлагатай тусламж үзүүлсэн байна. Ууланд авирсан хүмүүсийн дийлэнх нь даарч осгосон байдалтай байжээ.

Японы Якушима арал дээрх уулын бүсийг 1993 онд ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын бүртгэлд байгалийн өвөрмөц тогтоц газар болгон бүртгэсэн байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө