Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Японд Хаконэ галт уул сэрж болзошгүй байна

  Б.Оюун 2019-05-20 1294

Япон улсад Хаконэ нэртэй галт уул хэзээ мөдгүй сэрж, оргилж болзошгүй байдалтай байна. Японы цаг уур, орчны шинжилгээний газраас энэ дагуу анхааруулга гаргаж, Хаконэ орчмын оршин суугчдыг аюулгүй байдлаа сахин, анхаарал болгоомжтой байхыг хүссэн байна.

Японы эрх баригчид дээрх анхааруулгыг ням гарагт гаргажээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Хаконэ галт уул байрлах Канагава мужийн байгалийн халуун рашаан бүхий амралтын бүсэд газрын доргилт чичиргээ мэдрэгдэж, газар хөдлөх аюултай байгааг тогтоожээ.

Японд 2015 оноос эхлэн газар хөдлөлт, бусад байгалийн гамшигт үзэгдлийн талаар 2-5 баллын шаталбараар дүгнэн урьдчилан анхааруулж, зарлан мэдээлэх болжээ. Тэгвэл ням гарагт Хаконэ хавийн бүс нутагт нийтдээ 21 удаа газрын доргилт чичиргээ мэдрэгдэж, аюулын түвшинг 2 баллын шаталбараар тооцож байна.

Японы нийслэл Токио хотоос баруун өмнөд зүгт 80 км зайтай байрлах Хаконэ галт уулын бүс, мөн Оуакудани хөндий орчмоор газар хөдлөлтийн идэвхжил нэмэгджээ. Ийнхүү Хаконэ орчимд аюулгүй байдлын анхааруулга зарласны дараагаар орон нутгийн эрх баригчид нь галт уулын бүстэй ойр байрлах авто замуудыг хаасан байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө